Гадаадын иргэн харьяатын газар цахимд шилжлээ
Нийгэм/2021.09.02/: Гадаадын иргэн, харьяатын газраас гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад зориулсан “E-Immigration” гар утасны аппликэйшний андройд хувилбарыг хэрэглээнд нэвтрүүллээ.
Тус аппликейшнийг ашиглан гадаадын иргэдийг бүртгүүлэх, Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаатай холбоотой сүүлийн үеийн шинэ мэдээ, мэдээлэл авах боломжтой юм.
Мөн “E-Immigration” аппликэйшн нь англи, орос, хятад, солонгос гэсэн 4 хэлний сонголттойгоор бүтээгдсэн байна.
Эх сурвалж: ГИХГ