Улс даяараа дэвслүүлж байхдаа би нэг ч удаа зовж байна гэж хэлээгүй.

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-09-05 23:22:48

Хөөрхөн байх нь чухал уу? Чухал.

Аа гэхдээ хөөрхөн байхаас илүү хүчтэй байх нь чухал.

Хүч гэж юу вэ?

Мөнгө эрх мэдэл карер… мэдээж тодорхой хэмжээгээр чухал.

Гэхдээ энэ бүгдийг бүтээх хүч нь сэтгэлд л байдаг.

Жинхэнэ хүч бол сэтгэлийн хүч буюу дотоод гоо сайхан.

Өөртөө итгэх итгэл зүгээр л байдаг уу?

Эсвэл ирдэг уу?

Бэрхшээл бүр чамайг сул дорой өөртөө итгэлгүй болгоно.

Шантрана цуцана. Хэн нэгнээс эсвэл хаа нэг газраас аврал хайна.


Гэхдээ сэтгэлийн хүчээр даваад туулаад гарсан бэрхшээл бүр чамайг бага багаар хүчирхэгжүүлж өөртөө итгэх итгэл тань бага багаар нэмэгдсээр та хүчирхэг сэтгэл зүйтэй бие хүн болж төлөвшинө.

Өнөөдөр та өртэй өвчин зовлонтой, бусад шиг баян биш байж болно. Гэхдээ юу ч мөнх биш шд. Бүх зүйл хоосон мөн чанартай…


Нүдээ аниад өөртөө итгэ.

Энэ бүгдийг та давж чадна.

Таныг аврах хүн таниас өөр хэн ч байхгүй. Байхгүй зүйлдээ бус байгаа зүйлдээ анхаарлаа хандуул таларх.


100% жаргалтай сэтгэлийн амар амгалантай хүн гэж нэгээхэн ч үгүй.

Хүн бүр өөр өөрийн гэсэн бэрхшээлтэй.

Тэд зүгээр л нуудаг юм. Хэзээ ч хэнийг ч гадна өнцөгөөс эсвэл бусдын амнаас сонсоод бүү дүгнэ. Харин өөрөөсөө илүү суралцмаар үлгэр жишээ ч хүмүүсээс суралц.


Улс даяараа дэвслүүлж байхдаа би нэг ч удаа зовж байна гэж хэлээгүй. Харин бэрхшээл бүрийг туулаад давж байна гэж хэлдэг.

Эргээд бодоход өнөөдрийг хүртэл туулсан бүхий л бэрхшээл бүрд би талархдаг.

Энэ бүгд миний тэвчээрийн багш болж чадсан бас юуг ч даваад туулаад бүтээж чадна гэдэгтэй өөр өөртөө итгэж бас харуулж чадсан гэж боддог.


Инээмсэглэл бүрийн ард их тэвчээр их нууц бий.

Хэрвээ хэн нэгэн энэ хорвоогын хамгийн том хүч юу вэ гэж асуувал би сайхан сэтгэл гэж хариулах байсан…




Холбоотой мэдээ