Газрын тосны үнэ өссөн нь тээврийн салбарт сөргөөр нөлөөлж байна
НийгэмКовидын улмаас дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ хамгийн дээд хэмжээндээ хүрсэн нь Монгол улс дахь таксины үнэд ихээхэн нөлөөлжээ.
Эрх баригчид таксины төлбөрийг км тутамд 1000 төгрөгөөр тогтоодог байсан бол гуравдугаар улиралд огцом өсч 1500-2000 төгрөгт хүрсэн нь ажил эрхлэлт, зах зээлийн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэрэг ихээхэн нөлөөлнө гэдгийг судалгаа харуулж байна.
Иргэн Ж.Намжил нэг сарын доторх хоёр удаагийн үнийн өсөлт нь тээврийн зардлыг нэмэгдүүлэх бөгөөд энэ нь иргэдийн худалдан авах чадварыг бууруулах замаар эдийн засагт нөлөөлнө хэмээн үзэж байна.
Бензиний үнэ сая сонгуулийн дараа нэмэгдээд 200 дараа нь дахиад 200 тэгээд 300-аар нэмэгдсэний дараа таксины бас хамгийн доод тал 1500 гэж байна. Зарим нь оройн цагаар 2000 хүрж байх шиг байна.
Гэхдээ бензиний үнэ нэмэгдэхэд бүх юмны үнэ нэмэгддэг.
Бүр газны үнэ хүртэл нэмэгдсэн байгаа.
Яагаад газ хүртэл нэмэгдсэн бэ гэхээр газыг бензинээр явдаг машинаар зөөдөг гэсэн.
Тэгэхээр бензиний үнэ дагаад бүх юмны үнэ нэмэгдэх нь хууль ёсны хэрэг.
Хоёр жил карантинд байсан таксины жолоочдыг 1500 төгрөгөөр явахад буруутгаад баймааргүй байна.
Гэхдээ үнэ нэмэхдээ уялдаатай нэмсэн бол дээр байсан гэж бодож байна.
Таксины үнэ нэмэгдэж байгаа нь оюутан бид нарт маш их хүндрэл гарч байгаа.
Жишээ нь өгчигдөр таксинд суухад 1000 юмуу 1500-аар явдаг газар 2000 төгрөгөөр явсан.
Энэ үнэ маш их нэмэгдсэн нь мэдэгдэж байна.
Жолооч нар үнэ нэмэх нь хэцүү байна.
Таксины үнэ нэмэгдэхээр дагаад бүх юмны үнэ нэмэгдэж байна.