Улаанбаатар хотын автомашин ачих компаниудын үйл ажиллагаанд иргэд сэтгэл дундуур байна.

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-09-06 22:45:46

Нилээдгүй иргэд нийслэл Улаанбаатар хотод автомашин чирэх компаниудын үйлчилгээний  талаар гомдоллож байна. 

Тэдний ярьж буйгаар компаниуд хотын гудамжнаас хууль бусаар буюу иргэдийн хувийн өмчид нь халдан өөрт нь мэдэгдэлгүйгээр журмын хашааруу ачдаг. 

Өдөрт 150-200 машин чирж, жилд 3 тэрбумын 240 сая төгрөгийн орлого олдог гэжээ.  

Улаанбаатар хотийн замын хөдөлгөөнд өдөрт 100,000 автомашин зорчих  боломжтой гэж үзэж байгаа ч одоо 500-600 мянга орчим автомашин болж гурав дахин нэмэгдэснээр  зогсоолын хомсдолд орж байдал улам хүндэрч байгаа тул автомашин чирдэг компаниудын ашгийг төрийн мэдэлд оруулж зам талбай, автомашины зогсоолоосайжруулахыг эрх баригчдаас шаардаж байгаа юм байна.  

 

• Иргэдийн сэтгэгдэл: О.Галаа

Улаанбаатар хотын өнөөгийн замын түвшин 100 мянган автомашин даах даацтай. 

Гэтэл өдөрт 500 мянгаас 600 мянган автомашин хөдөлгөөнд оролцож байна. 

Эндээс гарч байгаа хамгийн бэрхшээлтэй асуудлын нэг бол хууль бусаар иргэдийн автомашиныг ачиж явдаг ачилтын компаниуд байна. 

Өдөрт 100-200 автомашин ямар ч зөвшөөрөлгүй, хулгайч шиг сэмхэн ачаад явдаг. 

Үүнийг жилээр тооцвол улсын төсөвт 3 тэрбум 240 гаруй сая төгрөг орох ёстой. 

Гэтэл энэ мөнгө автомашин  ачилтын  хувийн компаниудын цэвэр орлого болж байна.

 

• Иргэдийн сэтгэгдэл: Б.Саруул

Энэ компаниуд нь хүний хувийн өмчийг дураараа ачиж явж байгаа байдал нь иргэдийг маш их бухимдуулж байна. 

Бид нарыг дэлгүүр ороод гарч ирэх хооронд 10-20 минутын дотор маш хурдтайгаар ачаад явдаг. 

Машин дээр утасны дугаар байхад эзэнд нь утасаар мэдэгдэж зөвшөөрөл авахгүйгээр хулгайч шиг сэмхэн ачаад явдаг. 

Өмнө нь нялх хүүхэд унтаж байгаа машиныг ачаад явсан тохиолдол ч байдаг.

Улсад татвар төлөхгүй.

Машинаа очиж авахад 60 мянган төгрөг төлөхөд ямар ч баримт өгдөггүй.

 

• Иргэдийн сэтгэгдэл: Б.Батзаяа

Улаанбаатар хотын иргэд жолооч нарыг нилээд бухимдуулж, чирэгдэл үүсгэж буй ажлын нэг бол автомашин ачилт юм.

Иргэд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудаар үйлчлүүлэхдээ автомашинтайгаа очдог. 

Тэр газарууд нь авто зогсоолын асуудлыг шийдээгүй байдаг. Иймээс иргэд аргагүй байдлын улмаас зам дээр зогсох боломжгүй газар машинаа тавьдаг. 

Энэ нь эргээд өөрт нь хүндрэл учруулдаг. 

Ачилтын компаниуд нь хувийн хэвшлийнхэн байдаг. 

Чирээд хааш нь ч хамаагүй авч явдаг. 

Иргэд машинаа олж авахын тулд зөндөө чирэгдэл болдог.


Холбоотой мэдээ