Ангела Меркель Бундестагт сүүлчийн удаа үг хэллээ

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-09-07 23:25:18

16 жил төрийн тэргүүнээр ажиллахдаа Ангела Меркел нэг ч хамаатан садангаа төрийн албанд томилоогүй...

Физикч, квантын химич мэргэжилтэй түүнд Герман улс баярлалаа, баяртай гэж хэлэн 6 минутын турш орон даяар алга ташин хүндэтгэл үзүүлсэн юм...

Тэр үл хөдлөх хөрөнгө, үнэтэй завь, хувийн онгоц худалдаж аваагүй...

16 жилийн турш хувцаслалтынхаа стилийг өөрчлөөгүй... 

Нэгэн хэвлэлийн бага хурлын үеэр нэгэн сэтгүүлч түүнээс “Бид таныг өмнө нь өмсч байсан хүрмээ өмссөн байхыг анзаарлаа...Танд өөр хүрэм байдаггүй юм уу” гэж асуухад Меркел: 

“Би төрийн албан хаагч болохоос загвар өмсөгч биш” гэж хариулсан байдаг...

Өөр нэг хэвлэлийн бага хурал дээр “Танд гэр орныг чинь цэвэрлэдэг, хоол ундыг чинь бэлддэг гэрийн үйлчлэгч бий юу” гэж нэгэн сэтгүүлчийг асуухад “Надад байхгүй ээ, шаардлага ч байхгүй. Нөхөр бид хоёр гэрийн бүх ажлаа өдөр бүр өөрсдөө хийдэг” гэж тэрээр хариулжээ. 

Өөр нэг сэтгүүлч “Та хоёрын хэн нь хувцсаа угаадаг вэ” гэж асуухад “Би ялгаад тэр угаалгын машинаа ажиллуулдаг даа” гэж хариулсан байдаг...

Хатагтай Меркел жирийн иргэдтэй адил орон сууцны байранд амьдардаг...

Энэ байрандаа Герман улсын Канцелороор сонгогдохоосоо өмнө амьдарч байсан...

Европын хамгийн хүчирхэг эдийн засгийн канцелор Ангела Меркел бол үнэ цэнийг дээдэлсэн, амин хувийн ашиг сонирхлыг ардаа орхисон, зарчим, факт, бусдыг ойлгох сэтгэлээр жигүүрлэсэн манлайлалын нэгэн агуу жишээ юм...

Германы Канцлер Ангела Меркель удахгүй болох парламентын сонгуулийн өмнөх хамгийн сүүлчийнх нь болох Бундестагийн нэгдсэн хуралдаанд үг хэллээ.

Меркелийн үг 14 минут үргэлжилсэн байна. Тэрбээр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тухай, "ногоон" эрчим хүчийг хөгжүүлэх, терроризм, кибер гэмт хэрэгтэй тэмцэх талаар ярьсан байна. Германы Засгийн газрын тэргүүн коронавирусний вакцинд хамрагдахыг иргэддээ дахин уриалах боломжоо ашиглажээ. Үгийнхээ төгсгөлд тэрбээр дотоодын улс төрийн сэдвийг хөндсөн нь сөрөг хүчний гишүүдийн дургүйцлийг төрүүлсэн байна.

Германы парламентын сонгууль есдүгээр сарын 26-нд болно. Тус улсын Үндсэн хуульд зааснаар Бундестагийн шинэ гишүүд санал хураалтаас хойш 30 хоногийн дотор хуралдах ёстой. Канцлерын бүрэн эрхийн хугацаа шинэ парламентын анхдугаар хуралдааны дараа дуусдаг боловч албан ёсоор Канцлерын үүрэг гүйцэтгэгч болж, бүх эрх мэдэл нь хэвээр байдаг аж.

Шинэ Канцлер Ерөнхийлөгчийн итгэмжлэх жуухыг хүлээж авсны дараа албан тушаалдаа орно. Гэхдээ намууд эвсэх тухай хэлэлцээ дууссаны дараа л итгэмжлэх жуухыг гардуулдаг байна. Дөрвөн жилийн өмнө ийм хэлэлцээ хийхэд 172 хоног зарцуулж, хамгийн удаан үргэлжилж байжээ.

Эх сурвалж:

БЕРЛИН. /TASS/

Холбоотой мэдээ