ЗГ: ХААИС-ийн зарим сургуулийг Дархан-Уул, ШУТИС-ийн зарим сургуулийг Өмнөговь аймаг руу шилжүүлэхээр шийдвэрлэв

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-09-08 10:43:00

Засгийн газрын өнөөдрийн 2021.09.08/ ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ирэх арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс өмнө хотын захиргааг Яармаг руу нүүлгэх шийдвэрийг гаргажээ.

Мөн ХААИС-ийн харьяа зарим сургуулийг Дархан-Уул аймаг руу, ШУТИС-ийн харьяа зарим сургуулийг орон нутаг руу шилжүүлэх замаар төвлөрлийг сааруулах шийдвэр гаргажээ. 

Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Өнөөдрийн хуралдаанаар Хөдөө аж ахуйн их сургуулийн зарим сургуулийг Дархан-Уул аймаг руу, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн зарим шийдвэрийг Өмнөговь аймаг руу нүүлгэх ажлын бэлтгэлийг хангаж, стратегийг танилцуулахыг Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасан байна. Эл асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ." гэсэн юм.

Холбоотой мэдээ