Энэ хүн Монголын “Hushpuppi” байж болзошгүй!

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-09-08 11:33:54

Сүүлийн хэдэн жил цахим орчноор дамжуулан Монголын өсвөр үеийн гэнэн залуучууд дунд Баян Намсрай гэлтэй тахигдах болсон энэхүү санаанд оромгүй ховор түүхтэй залуугийн талаар форекс арилжааг мэргэжлийн түвшинд хийдэг туршлагатай арилжаачдаас болон энэ залуугийн орчуулгын хичээлийг нь үзэнгээ түүнээс сурсан арга барилаараа арилжаа хийж мөнгө олсон хүмүүс байдаг бол надад та бүгдээс асуух хэдхэн асуулт байна. Та бүхэн эргэлзээг маань тодорхой болгож бас дараа дараагийн форекс арилжаачдад үнэн мөнийг тайлбарлаж өгнө үү? 

1. Мэргэжлийн түвшинд арилжаа хийдэг хүмүүс форексийн талаар танихгүй хүнтэй яриа өрнүүлэхэд тэдний хэлэх үгийг сонсоод шууд л түүнийг жинхэнэ арилжаачин мөн эсэхийг мэддэг нь гарцаагүй. Бас туршлагатай арилжаачин бол хүмүүсийн арилжааны түүхийг хараад демо /дадлагын/ дансаар хийсэн арилжаа байна уу? эсвэл бодит дансаар хийсэн арилжаа байна уу? гэдгийг шууд хараад л мэддэг байх. Тийм учраас би эхний багц асуултыг асууя!

Энэ зураг демо дансны арилжаа байна уу? эсвэл бодит дансны арилжаа байна уу? энэ зурган дахь гүйлгээний мэдээлэл дансандаа таарсан эрсдэл хангаж байна уу? бас энэ арилжааны түүх мөнгөний зохицуулалттай арилжаа мөн байна уу?  Хэрэв энэ арилжаа демо данс гэдэг нь худалдаж авсан мөнгөн дүн бас брокерийн шимтгэл мөн мөнгөний зохицуулалтгүй гэдгээр батлагдвал энэ юу гэсэн үг вэ?

Ингэж өндөр дүнгээр олон давхарлаж худалдаж авах захиалгыг ямар хөшүүрэгтэй брокер гүйлгээндээ бүртгэж идэвхжүүлдэг вэ? бас ямар ч эрсдлийн хамгаалалтгүй /stop loss/ арилжааг бодит дансаар хийх боломжтой юу? Мөн энэ арилжаанaac мөнгөний зохицуулалт /money management/ болон зохистой арилжааны арга барил харагдаж байна уу? бас энэ арилжаа + 44.000$ ашигтай болохын тулд хамгийн багадаа 15 цаг шаардагдсан бололтой. Гэтэл бодит байдал дээр жинхэнэ дансны арилжаа ийм арга барилаар хийгддэг хэрэг үү?

2. Энэ залуугийн амжилт та бүхэнд хир үнэмшилтэй санагддаг вэ?

Тэрээр Монголчуудад гар утас худалддаг байсан мөнгөөрөө их сургуулийнхаа төлбөрийг төлж бас их сургуулиа амжилттай төгссөн учраас шууд АНУ-ын 4 том индексийн нэгийг үндэслэсэн алдартай хөрөнгө оруулалтын сан болох “Рассел Инвестмэнтд” шууд ажилд орж яваандаа тэрээр 9-17 цаг хүртэл ажиллахаас залхаад Монголчуудад гар утас зарж хуримтлуулсан байсан мөнгөө ашиглан 50,000$ эргэлтийн хөрөнгөтэй арилжааны ертөнцөд эргэлт буцалтгүй орсон гэх. Гэтэл тэрээр 50,000$ нэг жилийн дотор арилжаа хийх бүртээ 1-2% эрсдэл гаргасаар форекс арилжаагаар биш харин option гэгдэх түгээмэл бус арилжааны төрлөөр долларын саятан болсон гэх юм.


Гэтэл түүний түүх үнэн эсэх нь Рассел Инвестментээс тодруулга авахад л түүнийг энэхүү хөрөнгө оруулалтын санд үнэхээр ажилладаг байсан эсэх нь илчлэгдэж бас дэлхийн бүх улсын арилжаачдаас хэрэв хyдалч л биш бол 1 жилийн дотор 50,000 ам.долларыг 1 сая болгосон түүх одоог хүртэл байдаггүй гэдэг нь тодорхой гараад ирнэ. Харин ийм ид шидийг бүтээж чадсан энэ залуу нам гүм амьдарч чадалгүй эх оронч сэтгэлдээ хөтлөгдөн Монголд гадны “сигнал” худалдан аваад үүнийгээ ашиглан зaлилaн хийх болсон олон тохиолдлуудад харамсаж өөрийн сургалтaa эхлүүлсэн юм байх. Гэтэл тэр 1 сая $ хөрөнгөтэй болсон хирнээ дансныхаа 70% алдаад харин удалгүй дансан дахь үлдэгдлээ өсгөж ахин хөл дээрээ боссoн боловч тэрээр өөрт ямар ч ашиггүй сургалт давхар хийх болсон гэнэ. Учир нь Монголын арилжаачид түүний мэдлэгээр дутаад байгааг энэ залуу мэдэрсэн бололтой.

3. Харин бодит байдал дээр энэ залуу Монголчуудад форекс хичээл зарж саятан болов уу? эсвэл тэрээр дээр дурдсан шиг буяны үйл хийж сургалтаасаа огт ашиг олдоггүй юм болов уу?


Түүний сургалтын вебсайт “санамж” хэсэгтээ өөрсдийгөө бусдад арилжааны талаар зааж зөвлөх тусгай зөвшөөрөлгүй гэдгийг бас зөвхөн арилжааны талаар тайлбарлаж л өгөх учраас та бүхний арилжаа хийх эрсдэл манай байгууллагатай огт хамааралгүй гэж бичсэн байна. Энэ санамж гадны бүх л сургалтын вебсайтад мөн адилхан байдаг.


Харин энэ сургалтанд нийтдээ 9,692 гэсэн тооны гэнэн бас xялбар аргаар бaяжихыг хүссэн хүүхдүүд хамрагдсан байна. Гэтэл энэ тоог сургалтын төлбөртэй нь үржүүлэхэд л түүнийг аль хэдийнээ 3 сая давсан ам.долларыг зөвхөн сургалтаараа олсон байгааг батлаx бөгөөд тэрээр Монголчуудад форекс сургалт явуулж эхлэснээс хойш өөрийн инстаграм дээр Hushpuppi шиг харагдаж залуусын мөрөөдөх болсон амьдралын хэв маягаар тэднээс олсон мөнгөөрөө даналзан амьдарч байгаа нь ихэд хардлага төрүүлэх юм.


Гэтэл түүний сургалтанд хамрагдсан нэгэн түм гаруй өөрсдийн гэсэн ямар ч орлогогүй Монголын хүүхэд залуучуудаас олигтой арилжаа хийдэг хэн нэгэн одоог хүртэл гараагүй бөгөөд тэдгээр хүүхдүүд одоо ч гэсэн энэ залууг өмөөрч түүнийг форекс арилжаа хийж л хөлжсөн гэдэгт үнэмшин тэд бүр их багш нь болсон эрдэмтэн дээд эрхмийг арай ондоо мэдлэгтэй гэлцэж бас түүнийг бусад хүмүүстэй хамт бодит арилжаа хийдэг гэх юм. Гэтэл жинхэнэ төрхөндөө тэрээр демо дансаар арилжаа хийж байгаад түүний арилжаа демо дансандаа буруугаар эргэх үед бусдад жинхэнэ арилжаа хийж харагддаг байвал яах вэ? Бас түүний суралцагчид нь сургалтанд зарцуулсан мөнгөө aрилжаа хийж эргүүлэн олж чадаагүй байвал яах вэ?

Энэ залуугийн олон олон ярилцлагыг үзэж байх үед түүний яриа үргэлж заадаг хичээлтэй нь зөрөх юм. Учир нь би түүний вебсайтдаа байрлуулсан “үнэгүй” хичээлийг нийтлэлдээ зориулж судлах шаардлагатай болтол мөнгөний зохицуулалтын талаар түүний ярьж бас заасан хичээл нь дансныхаа маш бага хувийг эрсдэлд оруулж 10 арилжаанаас 2-3 арилжаа зөв хийхэд алдагдалгүй гарна гэх атлаа бодит амьдралд түүний олдог орлого жилд 30% өсдөг гэх юм. Гэтэл тэрээр хамгийн сүүлд өгсөн ярилцлагадаа сард 200,000$ орлого багадаа олдог гэж хэлэв. Хэрэв тэрээр мөнгөний дүрмээ баримталдаг бол жилд олох 30% орлогыг бүрдүүлэхийн тулд сар бүр 2.5% ашиг хийх ёстой боловч тэрээр биткойн, форекс болон бусад салбарт хөрөнгө оруулсан мөнгөн дүнгээсээ хэдэн зуун сая $ тай байж гэмээнэ сард 200,000$ олох боломжтой нь батлагдана. Гэтэл энэ хийсвэрлэлд ямар учраас залуус үнэмшээд байна вэ?

Хэрэв тэрээр үнэхээр бодит дансаар aрилжаа хийж чаддаг бол хамгийн түрүүнд сургалт хийхдээ өөрийгөө бусдад батлаж олон удаа “сигнал” дуудаж үгүй бол шууд aрилжаа хийж бүр үгүй бол брокерийн компаниас өөрийн дансанд тогтмол татан авалт хийсэн хуулгуудаа харуулсны дараа сургалтаа эхлүүлсэн бол хэн ч түүнд эргэлзэхгүй байсан байх. Гэтэл одоог хүртэл түүний сургалтанд хамрагдсан хүүхдүүд бага багаар мөнгөө алдсаар сүүлдээ сэтгэл гутралд ороод дуусч байна. Бас энэ залуу одоо арилжааны ертөнцөөс хөндийрч coin artist болоод хувирчихав. Гэхдээ тэрээр ийм аргаар хүүхдүүдээс мөнгө босгож нэрд гарсан бол удахгүй үнэн мөн нь илчлэгдэж залуу үе маань сэрэх байлгүй…

Эцэст нь гэж хэлэхэд Монголд арилжааны туршлагатай хүмүүс түүний үйлдлийг ингэж дэвэрсэнд яагаад хэн ч юу ч дугарахгүй байна вэ? Эсвэл Монголд энэ залуугаас өөр арилжаа хийж чаддаг хүн байдаггүй юм болов уу? Та бүхэн хариулж өгөөч? Бас одоогийн залуус гаднах өнгөндөө Aнгли хэлтэй мэт элдэв хэрэглээний үг хольж ярих хирнээ энэ мэдлэгээ ашиглан яагаад өөрсдөө судалгаа хийж олон олон бодит арилжааны стратегиудаас өөрсдөө сурч мөн бие дааж эрэл хайгуул хийж чадахгүй байгаа юм бэ? Хэрэв та интернетийг зөв ашиглаж өөрт хэрэгтэй мэдээллээ олж чаддаг болох юм бол энэ залуугийн арилжааны талаар хэлсэн үгнүүд өөрийнх нь бус харин орчуулгын үгнүүд гэдгийг шууд л мэднэ шүү дээ. Тийм биш гэж үү?







Холбоотой мэдээ