Гамшиг тохиохгүй гэж Улаанбаатар хотыг ийм байршилд байгуулсан гэх дүгнэлт

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-09-09 01:14:10

1639 онд Ширээт цагаан нуурын газар Өндөр гэгээн Занабазарыг Халхын шашны тэргүүнд өргөмжлөн нийт Халхчууд цуглан их баяр ёслол үйлдэж Түшээт хан Гомбодорж Өндөр гэгээний гэрийг ХҮРЭЭлүүлэн сойвон, шадар хүмүүс, тогооч зэргийн гэрийг барьж түүнийхээ гадуур шар өнгийн даавуугаар хашаа татаж, “Шар бүсийн хот” хэмээн нэрлэснээр өнөөгийн Улаанбаатар хотын эхлэл болсон гэдгийг эрдэмтэн судлаачдын судлагаанаас бид мэднэ.

1778 оныг хүртэл нийслэл 139 жилийн хугацаанд 29 удаа нүүдэллэхдээ үе үеийн ухаант дээдэс олон хүн амьдрахад ус түлш элбэг, хүн мал жаргалтай орших, байгалийн элдэв гамшиг зовлон үл тохиох зэрэг маш олон талаас ажиглан шинжиж, эргэцүүлэн нягталж, олон сайн шинж тэмдэг бүрдсэн Алтан тэвшийн хөндий, Хүн чулууны хонхор, дөрвөн уулын дундаас хүрээг дахин нүүлгэх шаардлагагүй тухай тавдугаар богдын зарлиг гарч 1778 оноос 243 жилийн турш олныг (1966, 1982 оны үерийг эс тооцвол) хамарсан гамшиг зовлон тохиож байгаагүй.

Ухаант дээдсийнхээ алсын хараа, мэргэн саруул ухаан итгэдэг. Хүрээ дөрвөн уулын дунд газар долгисох томоохон аюул гамшиг тохиолдохгүй, гарахгүй гэдэгт итгэж явдаг даа. Бурхан багшийн айлдсан нэг ийм ном байдаг. Өчигдөр бичиж байсанчлан элдэв гамшиг зовлонг арилж амарлихад сүм хийд, лам хуврагууд ном судраа хэдэн зуун мянган удаа уншиж бай!


Ганжуурын Жүдийн Ба ботид байдаг ” Хутагт үл хөдлөгч ” хэмээх тогтоол.. Бурхан багш 33-н тэнгэрийн орноо залран ахуйд Хотол сайн, Огторгуйн зүрхэн, Газрын зүрхэн, Хилэнц бүхнийг сайтар арилгагч, Манзушири, Жанрайсиг, Очирваань, Майдар тэргүүтэн арван газрын эрдмийг төгсгөсөн их бодьсадва нугууд бурханы өмнө суусан бөгөөд Майдарын гэгээн бээр суудлаасаа босож лагойгоо мөрөндөө тохож, баруун өвдгөө сөгдөн бурхан багшид ийн айлтгав.


Замбуутив үүнээ оршигч тэнгэр, лус, ягчис, мах идэгч хэрцгий догшин нугуудын хорлол, хүмүүний өвчин, малын өвчин, халдварт өвчин, хорлол хөнөөл, цаг бусын үхэл, уур хийгээд муу зүүд, цаг бусын салхи, ширүүн мөндөр, газар долгисох тэргүүтнийг амирлуулах адист номыг хайрлан соёрх хэмээн айлтгахад бурхан багш энэхүү тогтоолыг айлдсан юм байна.


Орчин цагт дэлхийн өнцөг булан бүрт газар хөдлөх, цунами, үер усны аюул элбэг болсон цагт хорвоогийн олон амьтны тусын тулд лам хуврагууд уншиж байвал бурхан багшийн адис жинлаваар тэдэнд туслах нь дамжиггүй биз ээ. 

Орчлонгийн олон амьтан амгалантай болтугай.

Холбоотой мэдээ