С.Амарсайхан: Очиж очиж флаш хулгайлаад явчихдаг
Улс ТөрМонгол улсын шадар сайд С.Амарсайхан ярив.
“Засгийн газар Замын-Үүдийн үйл ажиллагааг байнгын болгосныг бүгдээрээ мэдэж байгаа. Улс орны эдийн засаг ачаа бараа тээвэрлэлтийг цаашид хүндрэлийг арилгах зорилгоор өндөр ач холбогдол өгч дулааны цахилгаан станцыг ашиглалтанд оруулах тухай яригдсан.
Би өөрөө газар дээр нь очиж ажилласан. Ажиллуулна гээд төрөөс 1,5 тэрбумыг нь шийдээд өгчихсөн байдаг. Тэгээд энэ Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төслийн хүрээнд 58,8 сая ам.доллараар 2011-2015 оны хооронд ашиглалтанд барьж оруулсан энэ дулааны цахилгаан станцын үйл ажиллагааг хэвийн явуулахад хүндрэл учирч байна.
Үйл ажиллагааг нь эхлүүлэх гэхээр удирдлагынх нь системийн түлхүүрийг нь хулгайлчихсан, эзэн нь олддоггүй. Гол ашиглалтын өмнөх захиргаа гэж үнэ цэнэтэй тоног төхөөрөмжүүдийг хүлээж авчихаад эзэнгүйдүүлээд эрэн сурвалжлагдаж байгаа. Зарим нь төрийн байгууллагуудад алба хашиж байгаа нөхдүүдийг олж хариуцлагыг нь тооцно.
Тухайн үед төслийг хариуцаж байсан төслийн менежер зохицуулагч бүх эд хөрөнгө, бараа таваар, сэлбэг хэрэгсэл бүгдийг хариуцаж байсан. Гэтэл бүхэл бүтэн дугуй ачигч Ковш 2 ширхэгийг, дээрээс нь гинжит Булдозер 1 ширхэгийг, ачиж буулгадаг өөрөө ачигч буулгагч машин 3 ширхэгийг, аюулгүйн нөөцийн 2 контейнер дулааны станцын тоног төхөөрөмж, сэлбэр хэрэгслийг хулгайлаад аваад явчихсан.
Очиж очиж хяналтын удирдлагын флашийг нь хүртэл хулгайлаад аваад явчихдаг. Одоо тэгээд дараагийн гарц шийдлүүдийг нь гаргах, эзнийг нь тодорхой болгох, эд хөрөнгийн хохирлыг нь арилгах асуудал цаашид эрчимтэй явахгүй бол болохгүй байна” гэжээ.