Хотын дарга зангарагтай байна. Сангийн яамны удирдлагууд болон тендерийн Но-тонгуудын зүрхэнд шар ус хурах цаг ирсэн үү?

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-09-10 14:57:50

Хөдөө орон нутгаас оюутнууд ирж Улаанбаатар ойрын хэдэн жил байгаагүй их бужигнаантай байгаа билээ. 

Коронавирусийн тархалт өндөр байхад оюутан сурагчид болон иргэдийн өглөө оройн цагаар ажил сургууль руугаа явах маршрут буюу нийтийн тээврийн асуудал сүүлийн өдрүүдэд олон хүний уур бухимдлыг хүргэж байгаа.

Иргэдийн энэхүү мэдээллээр Хотын дарга Д.Сумьяабазар өнөөдөр Нийслэлийн тээврийн асуудлаар Сангийн яам болон бусад холбогдох удирдах албан тушаалтнуудыг бут ниргэлээ.

Хүн хоорондын зай барих асуудал автобусны буудал болон нийтийн тээвэрт хэрэгжих ямар ч боломж алга. Түгжрэл хэрээс хэтэрснийг хотын дарга ямартаа ч анзаараадахлаа. Нийтийн тээврийн үйлчилгээ, Нийслэлийн автобус парк шинэчлэлийн тендерийн асуудлаар Хотын дарга Сумъяабазар хатуухан мэдэгдэл хийчихлээ.


Тэрээр: “Нийтийн тээврийн 30 автобусны тендер зарлаж, 1 компани шалгараад Сангийн яам руу явуулсан. Шалгарсан компанийг шууд үгүйсгэж байгаа нь илт ашиг сонирхлын зөрчилтэй. Нэр цохож хэлье Сангийн Яамны ТНБДарга С.Наранцогт 4 дахь компанийг шалгаруул, эс тэгвэл АТГ-д өгнө гэж мэдэгдсэн.

Хэрэглээний хугацаа хэтэрсэн энэ мэт автобус шатвал Наранцогт та хариуцах уу? Сангийн Яам хариуцлага хүлээх үү. Яг энэ ажилд садаа болдог, шуналтангууд, гай нар, эрх мэдэлд дулдуйдагч нар болих хэрэгтэй.

Ахиад ашиглалтын хугацаа дууссан 400-500 автобус орж ирнэ. Ахиад 10 дахин их шунал орж ирэх байна. Нийслэлийн удирдлагууд нь тендер явуулдаггүй юм шиг ойлгож болохгүй.

Манай нийслэлийнхэн энэ асуудал дээр ямар ч хамаарал байхгүй. Ялангуяа Сангийн яамны ТНБДарга Наранцогт хариуцах уу? Цаад санаа нь. Хотын тулгамдсан асуудал тэдэнд падлий ч байхгүй. Энэ бүх асуудлын хариуцлагыг Сангийн Яамныхан үүрнэ шүү.

Дараа нь нийслэлийн удирдлагын багт бүх буруу нь буудаг. 

Бүр болохгүй бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулдаг ч юм билүү яадаг юм. 

Арай дэндлээ гэж хотын дарга бухимджээ.




Холбоотой мэдээ