Цaгдaагийн aхмад М.Мөнхшүр: Хэрвээ үxчихвэл миний хүүхдийн aмийг та нар төлж өгөх үү, одоо тэвчихгүй тул би мөрөн дээрх сэтpээ тайлж өгье.
НийгэмЦагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр.
Уншигчид түүнийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс бэлтгэн МҮОНТ-ээр хүргэдэг “Амрыг эрье” хөтөлбөр, “Монгол HD”телевизийн “Өнөө өглөө” хөтөлбөрийн “Сэрэмжлүүлэг” булангийн хөтлөгч гэдгээр нь андахгүй.
Цахим орчиндоо өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг тэрээр энэ удаа тун бухимдангуй пост оруулжээ.
Тэрээр “Эцийн эцэст цалинтай ч амьдарна, цалингүй ч амьдран. Яагаад ер нь үр хүүхдээ асарч байгаа ээжүүд бидэнд төp гэлтгүй, эрхтэн дархтангууд ингэж хандаад байдаг юм. Олон хүүхэд цувуулан төрүүллээ гэж эрт дээрээс эмэгтэй хүнийг хэн ч шоглож ирээгүй харин ч алдарт эх гэж өргөмжилж ирсэн атал.
Одоо бүүр өвдсөн хүүхдээ хараад сууж болохгүй болчихсон юм уу хаашаа юм.
Хэрэв үхчихвэл миний хүүхдийн амийг та нар төлж өгөх юм уу алив хэлээдэх. Өөрсдийнхөө халааснаас таван төгрөг гарах гээд байгаа юм шиг сонин улс….
Хаана байна тэр Үргэлж хүүхэд нэгт мэгт энэ тэр гээд байдаг чинь эхлээд өөрсдөө алба хаагчиддаа сэтгэл санааны хүчирхийлэл үйлддэггүй баймаар байна…
Үргэлж амаа хумиулж ирсэн шүү… Аливаа зүйлд чинь бас үнэн гэж байдаг юм шүү.
Харин ч бүүр цагдаа биш эмэгтэйчүүдийн яг энэ мэт зөрчигдөж байгаа эрхийг хамгаалдаг нэгэн болж дуу хоолойгоо чангаас чанга дуугаргамаар санагдчихлаа.
Одоо тэвчихгүй тул би мөрөн дээрх сэтрээ тайлж өгье.
Энийг бол тэвчихгүй шүү.
(Миний эргэн тойронд хүүхдээ асарсан цагдаа ээжүүд цалингаа бүтэн авч л байна л гэнэ.)