Ж.Оджаргал: Нүүрсний экспорт 3-4 тэрбум ам.долларт хүрэх боломж байна

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-09-13 05:25:14

Төрийн өндөрлөгүүд хувийн хэвшлийн төлөөлөлтэй хийж буй уулзалт Төрийн ордонд болж буй. Энэ уулзалтад “MCS” группийн Ерөнхийлөгч Ж.Оджаргал оролцож, Монгол Улсын эдийн засгийг сэргээх талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Манай эдийн засаг зэс, алт, нүүрс, төмрийн хүдэр, цайр гэсэн хэдхэн түүхий эд дээр тогтож байгаа. Зэс, алтыг Оюутолгой, Гачуурт, Цагаан суварга зэрэг төслүүд хөдөлж байж экспорт нь нэмэгдэнэ. Шивээ хүрэн, Гашуунсухайтын тээврийг нэн даруй шийдэж байж нүүрсний экспорт наад зах нь 3-4 тэрбум ам.доллароор нэмэгдэх боломж байгаа. Өнөөдөр 2 тэрбум ам.долларын нүүрсний экспорт явагдаж байна.

Зах зээл хамгийн оргил үедээ байна. Гашуунсухайтын төмөр замын холболтыг нэн даруй 2022 онд шийдэж чадах юм бол экспорт 3-4 тэрбум ам.долларт хүрнэ. Үүнийг дагаад Засгийн газар бонд босгох, дэд бүтцийн том төслүүдийг санхүүжүүлэх боломж нээгдэнэ” гэдгийг хэллээ.

Холбоотой мэдээ