Монгол-Хятадын тохиролцоо: Хилийн боомтууд амрахгүй

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-09-14 03:26:58

Монгол, Хятадын "Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2021 оны сүүлийн хагас жилийн хугацаанд хэрхэн ажиллах талаар  дипломат шугамаар харилцан тохиролцлоо.

Тус  харилцан тохиролцоонд Монголын талын баяр амралтын өдрүүд буюу Бүгд Найрамдах Улс Тунхагласан өдөр (11 дүгээр сарын 26), Их эзэн Чингис хааны өдөр (билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн), Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтонолоо сэргээсэн баярын өдөр (12 дугаар сарын 29)-нд хилийн боомтууд амрахгүй. Энэ өдрүүдэд Булган-Такашикэн, Булган-Лаоемяо, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Замын-Үүд-Эрээн, Бичигт-Зүүнхатавч, Баянхошуу-Өвдөг зэрэг хилийн автозамын боомтуудыг ажиллуулахаар боллоо.

Эх сурвалж: ХХЕГ

Холбоотой мэдээ