Афганы дүрвэгч Европт өсвөр насны охиныг хүчирхийлж хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-09-14 11:03:47

Афганистанаас Их Британид дүрвэн ирж, орогнол хүсээд байсан этгээд 13 настай охиныг хүчирхийлж, хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ. Түүнийг Их Британид ирэхээсээ өмнө Австрид байх хугацаандаа дээрх хэргийг үйлдсэн гэж үзэж байгаа юм байна.

Австрид бусдад хүчирхийлүүлэн амиа алдсан 13 настай охины цогцос өнгөрсөн зургаадугаар сарын 26-ны өдөр олдож, олон нийтийг цочролд оруулжээ.

Энэ хэргийг үйлдсэн этгээдүүд ази гаралтай хөлсний ажилчид байсан бөгөөд тэднээс авсан мэдээлийн дагуу афган дүрвэгчийг хэргийн гол сэжигтэн гэж үзсэн юм байна.

Австрийн цагдаа нар 22 настай афган дүрвэгчийг Их Британид ирснээс нь 22 хоногийн дараа ийнхүү баривчилжээ.

Одоо түүнийг өөр гурван афган дүрвэгчийн хамт Австрийн талд шилжүүлэн өгөх асуудал яригдаж байгаа юм байна.   



Холбоотой мэдээ