С.Энхболд: ДЭМБ-ийн шийдвэр гаргасан тул Арбидол эмийг ковидын эмчилгээнээс хассан
НийгэмӨнөөдөр /2021.09.13/ Төрийн ордонд “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт болж байна.
Энэ үеэр Монголын эмзүйн байгууллагуудын нэгдсэн Эмийн холбооны гүйцэтгэх захирал И.Балжинням "Арбидол эмийг ковид-19-ийн эмчилгээнээс өнгөрсөн долоо хоногт хасжээ. Тэгэхээр энэ эм хог болно. Уг нь энэ эмийн нөөцийг бүрдүүлэхэд 10 тэрбум төгрөг зарцуулсан. Гэтэл арбидолыг эмчилгээнээс хассан шийдвэрийг ЭМЯ, Хүний эмийн зөвлөл гэх мэт эрүүл мэндийн байгууллагууд мэдээгүй л байна. Одоогоор 3.9 тэрбум төгрөгийн арбидолыг татан аваад байна. Мөн их хэмжээний татан авалт хийхээр гэрээ хийсэн” гэсэн юм.
Тэгвэл энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд "ДЭМБ эмчилгээний зөвлөмжөө өөрчилж, “Ковид-19”-ийн өвөрмөц эмчилгээнээс хасах шийдвэр гаргасан. Үүний дагуу манай улс Арбидолыг эмчилгээнээс хасахаар болсон" гэсэн юм.