Ц.Анандбазарын эзэмшилд байсан Жуковт олгосон газрын зөвшөөрлийг ЦУЦАЛЛАА
НийгэмЗасгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.09.15/ боллоо. Тус хуралдааны үеэр Жуковын хөшөөний ард талын талбайд олгосон газрын зөвшөөрлийг цуцалж нөхөн сэргээлт хийж, цэцэрлэг барих шийдвэр гарсан байна.
Тодруулбал, БЗД-ийн 4,5 хороонд байрлах Жуковын хөшөөний ард талын талбайг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар эзэмшлийн газар байсан. Тухайн дүүргийн оршин суугчид тус газарт ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн болгохыг удаа дараа шаардсан ч шийдвэр гарахгүй удсан юм. Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хурлаар Жуковын хөшөөний ард талын талбайд олгосон газрын зөвшөөрлийг цуцалж, нөхөн сэргээлт хийхээр болжээ.