“Монгол коммент”-доо эргэн ирсэн хөтлөгч Билгээг үзэгчид нь таньсангүй
Нийгэм“Монгол коммент” нэвтрүүлгийн Билгээ нэрээрээ олноо танигдсан сэтгүүлч М.Батбилэг тус нэвтрүүлгээсээ хэсэг чөлөө авч “Карантин 14” шоу нэвтрүүлэгт топ модель П.Одгэрэлтэй хамтран оролцсон нь олны анхаарлыг татсан билээ.
Тус нэвтрүүлгээс хойш М.Батбилгийг сонирхох шар хэвлэлийхэн түүний тухай элдэв мэдээ мэдээллийг цацаж байгаагийн нэг нь түүний нүдэндээ давхраа хийлгэсэн гэх мэдээлэл юм.
Хэсэг Монгол коммент нэвтрүүлгээсээ хол байсан тэрээр нэвтрүүлгийнхээ 10 жилийн ойг тохиолдуулан хөтлөгчөө хийж эхэлсэн нь ийнхүү олны анхаарлыг татжээ.
Учир нь шууд эфирийн үеэр Билгээгийн нүд нь нэг л өөр харагдаж байгаагаас болж “Танихгүй хүн шиг харагдаж байна”,”Карентин 14 шоунд оролцсон мөнгөөрөө давхраа хийлгүүлжээ”, “Монгол коммент нэвтрүүлгээрээ тэрбумтан болсон Батбилэг гоо сайхандаа анхаарч эхлэв” зэргээр бичиж байгаа юм.
Харин энэ бүх мэдээллүүд түүний хувьд таатай санагдаагүй нь мэдээж.
Тэр ч байтугай нилээд эмзэг туссан нь түүний постноос харагдана.
Тэрээр: “Эр хүн гомддоггүй инээгээл өнгөрдөг гэж боддог болохоор хүссэнээрээ доромжилж болдог юм шиг байна…
Зөв л дөө инээгээл өнгөрнө” хэмээжээ.
Сэтгүүлч П.Шинэбаатар:
“Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Батбилэгийн видео бичлэг хоёр өдөр дарааллан фэйсбүүк, твиттерийн гол ярианы сэдэв болов.
Ажиглаад байхад хүний мууд дуртай улсууд энд ч нэг очиж коммент бичээд тэнд ч нэг очиж коммент бичээд чухам нэг бах тав нь ханаж байх шиг байна.
Хэдхэн жилийн өмнө Батбилэг маань МУИС-ийн сэтгүүл зүйн ангийг төгссөн шинэхэн сэтгүүлч, ромбоо гялалзуулаад мэдээнд гүйдэг хүүхэд байлаа.
Хүүхэд зангаа тавиагүй, аливаад амархан гомдож, амархан баярладаг сэтгэлийн хөдөлгөөнтэй хүүхэд байсан юм.
Тухайн үед ТВ-8-ийн эфирийн найруулагч, эвлүүлэгч, сэтгүүлчид бүгд л дөнгөж сургууль төгсөж ирсэн хүүхдүүд байсан даа.
Үе тэнгийн залуучууд олонтой газар аль дүрсгүйтэхийг тэр билээ.
Тэгэж дүрсгүйтэж байсных нь нэгэн баримт өнөөдөр нэтээр нэг тарчихаад л явж байна.
Энэ бичлэг таван жилийн өмнөх бичлэг бөгөөд түүнээс хойш Батбилэг маань томоожиж, хэрсүүжиж өөр хүн болсон гэдгийг би баттай хэлж чадна.
Миний бичсэн цоохор мэдээг ихэвчлэн Батбилэг уншдаг байлаа.
Би түүгээр ч уншуулах дуртай байв.
Учир нь Батбилэг том жижиг ямар ч мэдээ уншихдаа хүнд хүргэх гэж уншдаг байсан юм.
Өдөр тутам мэдээгээ бэлдэхдээ өөрөө өөртөө эрэл хайгуул хийж янз бүрээр уншдаг байсан бөгөөд мэдээгээ дараа нь ямар болж вэ гэдгийг анхааралтай сонсоно.
Түүний энэ эрэл хайгуулч бүтээлч зан чанар надад таалагдсан учраас бид хамтдаа Дуулианы эргэн тойронд гэдэг нэвтрүүлгийг хэдэн дугаар бэлдэж билээ.
Тан-Луу-ийн хэргээс эхлээд ИНЕГ-ын удирдлагууд хэрхэн хөрөнгө мөнгө завшсан гээд тухайн үед сенсаац дэгдээсэн нэвтрүүлэг хийж л байлаа.
Нэг их удалгүй миний бие өөр тийшээ шилжих болоход Та явчих юм бол би яахын гээд нүдэндээ нулимас мэлтэгнүүлээд зогсож байсан нь одоо ч санагдаж байна.
Цоохор мэдээ бичих ажлаа би Батбилэгт хүлээлгэж өгөөд явсан билээ.
Дараа нь ТВ-9 телевизийнхэн Батбилэгийг авахдаа цоохор мэдээ бичих чадварыг нь үнэлсэн гэж боддог.
Сэтгэлээрээ бичсэн мэдээ хүнд хүрдгийг ойлгочихсон л залуу.
“Монгол коммент” бол ард түмний үг хэлэх индэр гэж хэлж болохоор тун дажгүй нэвтрүүлэг.
Сүүлийн үед энэ Батбилэгийн хөтөлдөг энэ нэвтрүүлгийг үзэх үзэгчидийн тоо ч нэмэгдсээр байгаа билээ.
Энэ хэрээр түүнд атаархагчдын тоо ч өсөх нь дамжиггүй.
Энэ нэвтрүүлгээрээ Батбилэг минь маш олон сэдэвийг хамруулан үзэгчдийн, комментчдийн байр суурийг өөрийнхтэйгөө цуг илэрхийлж байгаа харагддаг.
Хэрвээ та сэтгүүлч Батбилэгийг ямар хүн бэ гэдгийг дүгнэмээр байгаа бол 4-5 жилийн өмнөх дүрсгүй хүүхдүүдийн бичлэгийг биш “Монгол коммент” нэвтрүүлгийг үзчихээд дүгнэлтээ хийгээрээ гэж зөвлөх байна.