Буяндоржоо одоо болно. Эр хүн шиг бай!!!
НийгэмБУЯНДОРЖОО ОДОО БОЛНО. МУГЖ ЭХНЭРЭЭ ЭНЭ БУЗАР ГҮТГЭЛЭГ, ЛУЙВАРТАА ЧИРЖ НҮДНИЙ БУЛАЙ БОЛОХОО ОДОО ЗОГСОО. ХЭРЭГ ХИЙСЭН БОЛ ЭР ХҮН ШИГ ХҮЛЭЭЖ СУР
Есдүгээр сар гарч цар тахлын дэгдэлт ихэссэн энэ цаг дор “дайны хажуугаар дажин” гэгчээр “Ноёд”-н Буяндорж, МУГЖ Ариунаа нар Улсын Ерөнхий Прокурорын гадаа суулт зарлаадахлаа. Буяндоржийг хэн бэ? Хохирогч уу? Залилагч уу? гэдгийг ард түмэн эрхбиш ялгаж салгаж ойлгохтойгоо болсон. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Буяндоржийг залилангийн хэргээр шүүхээс хорих ял аваад хоригдсон талаарх мэдээ хангалттай бий. Нотлох баримт ч бий. Монгол Улсын Шүүхийн шийдвэрээр яллагдагч болж хоригдоод ӨРШӨӨЛД хамрагдаж гарч ирснийхээ дараа хэлмэгдчихлээ хэмээн орилж “ХОХИРОГЧ”-ийн дүрд тоглодог ээлжит ажилаа эхлүүлэв бололтой.
Буяндорж бол төрөөс гурван ч удаа өршөөлийн хуульд хамрагдсан гэхээр 20 гаруй жил энэ хүн АЖИЛ хийлгүй ЗАЛИЛАН л хийж явсан нь батлагдаж байгаа юм. Одоо бол “Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат намайг хохироосон. Миний 25 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг нь дээрэмдсэн бүлэг прокурорууд бий шалгаж өгнө үү. Мөн надаас 100 мянган ам.долларын авлига шаардсан хэмээн зүв зүгээр ажлаа хийж яваа хуулийн байгууллагын ажилтнуудыг нэр заан ГҮТГЭЛГЭЭ үргэлжлүүлж явна.
Буяндорж нь Шүүхээс гаргасан яллах дүгнэлтээ авахгүй цаг хожиж энэ хугацаандаа өндөр үнээр хуулийн байгууллагын хүмүүсийг хахуулдах нүх сүвээ хайж яваа нь ойлгомжтой юм. Бүр цагаандаа гарч эхнэр МУГЖ Ариунаагаа мэдээний сайтууд руу залгуулан “Хонгил” гэдэг үгийг тоть шиг давтан АРД ТҮМНЭЭР өрөвдүүлэн ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА болохоор зүтгэж байгаа нь өрөвдөлтэй. Зарим нэг хуулийн байгууллагын ажилтнууд Алдарт, засрашгүй залилагч Буяндоржийн энэ мэт гүтгэлгийн чанартай гомдолыг нь хүлээн аваад хэргийг нь хойшлуулаад байдаг нь хачирхалтай. Улстөржүүлээд өмнө нь МУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх буюу З.Энхболд сэтгүүлчдийг байлцуулан хавтаст хэрэг хүлээн авсан нь “ улс төрийн Шоу” болоод дууссан.
Төрийн албан хаагчдыг гүтгэх “хар ажил”-аа үргэжлүүлээд байгаа Буяндоржид залилуулан хохирч, амьдралаа үрэн таран хийгэсэн “Ш” гэх иргэн Нийслэлийн хяналтын прокурорт гомдол гаргаж ТҮҮНИЙГ ДАХИН ГҮТГЭЛЭГ, ЗАЛИЛАН ХИЙЛГЭЛГҮЙ хориулах санал гаргахаар өргөдөл өгч байгаа юм байна.