С.АМАРСАЙХАН: Авилгач, хулгайчдад амьдрах зай үлдээхгүй цэвэрлэнэ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-09-16 12:04:11

Шадар сайд С.АМАРСАЙХАН Замын-Үүдэд ажиллаж, чөлөөт бүсийн үйл ажиллагааг байнгын ажиллагаатай болгоод ирсэн байдаг.

Гэтэл 2011-2015 онуудад 58,8 сая ам доллараар баригдсан Замын-Үүдийн “Дулааны станц”-ыг Барилга хот байгуулалтын яамны дэд бүтцийн ашиглалтын өмнөх захиргааны дарга Г.Мэндсайхан, “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн нэгжийн зохицуулагч Б.Батцэнд нар тонож, улсад их хэмжээний хохирол учруулсан нь баримтаар ил болсон.

Тиймээс Шадар сайд С.Амарсайхан төрийн албанд түмний хөрөнгийг тонон дээрэмдээд сууж байгаа нэр бүхий албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь нэн дариу чөлөөлж хуулийн хариуцлага оногдуулахыг холбогдох хуулийн байгууллагад үүрэг болголоо.

Дээрх нэр бүхий албан тушаалтнууд ДУГУЙТ АЧИГЧ 2 ШИРХЭГ, ГИНЖИТ БУЛДОЗЕРЬ 1 ШИРХЭГ, ӨӨРӨӨ АЧИГЧ АЧААНЫ МАШИН 3 ШИРХЭГ БОЛОН 2 КОНТАЙНЕР ДҮҮРЭН ДУЛААНЫ СТАНЦЫН НӨӨЦ СЭЛБЭГ ХЭРЭГСЭЛИЙГ ХУЛГАЙЛСАН нь тогтоогдсон бөгөөд үүнээс болж дулааны станц хэвийн ажиллах нөхцөлгүй болоод байгаа юм.


Холбоотой мэдээ