Комедиа Амараа харвард төгссөн Обунаг шүүмжилж мөн уриалга гаргав

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-09-18 09:36:18

Комедиан Амараа буюу иргэн Д.Амартүвшин дараах уриалгыг өөрийн цахим хуудсаар дамжуулан лайв хийнгээ гаргажээ.

“Сайн байцгаана уу. 

Энэ өдрийн мэндийг хүргэе. 

Нөгөө паркын хажуугаар явж байна. 

Энэ үйл ажиллагаа их гоё үйл ажиллагаа. 

Жил болгон зохион байгуулагддаг.

Орж байгаа компаниуд ч гэсэн хамаг гоёороо хоёр, гурван шөнө нойргүй хонож энэ бүхнээ зохион байгуулаад дандаа ихэнх нь хувийн компаниуд мөнгө төгрөгөө гаргаад хийсэн үйл ажиллагаа байсан.


Ерөнхий зохион байгуулагчид нь Харилцаа Холбооны Газар. Соёлын яам дэмжээд хийж байгаа гэсэн. 

Энэ бол өөрөө их шударга бус, муухай сэтгэгдэл төрлөө надад лав. 

Одоо бид нарыг чинь аягүй олон сар хорьсон цагдсан. 

Одоо ч гэсэн нөгөө нэг төрийн шахалт дуусаагүй байгаа.

Би “тэвчээр тасарлаа” гэдэг хөдөлгөөнд байдаг учраас орой болгон хүмүүсээс гомдол ирж байна. 

Бид нарыг ингээд байна, ингээд хавчаад байна, шахаад байна, орой болгон цагдаа, мэргэжлийн хяналт орж ирж байна, бид нар ингээд 2 метрийн зайгаа бариулаад байлгаж байна. 

Ингээд байхад орой болгон ирж шахалт үзүүлж байна. 

Бид нар одоо яах юм бэ, 500 гаруй хоног ямар ч ажилгүй байчихсан, арай гэж ажиллах гэхээр ингээд шахалт үзүүлээд байна гэж групп дээр хүмүүс бичээд байна.


Гэтэл манай дарга нар болохоор өөрсдөө ийм шударга бус байдлыг үүсгээд явж байна. 

Би ингэж бодож байна. 

Төрийн байгууллагуудын дарга нарын урдаас амыг нь алгадаад явуулах хэрэгтэй. 

Эхлээд та нар наад Харилцаа холбооны зохицуулах газрынхаа хүмүүстэй хариуцлага тооц, наад Оюун-Эрдэнэтэйгээ хариуцлага тооц, тэгээгүй байж биднийг битгий ингээд хавчаад бай гэж хэлэх хэрэгтэй.


Үйлчилгээний салбарынхан үнэхээр залхаж байна шүү дээ. 

Хариуцлагын гэрээ гээд хөгийн юм хийчихсэн. 

Энэ хэдтэйгээ тэгээд яагаад хариуцлагын гэрээ хийгээгүй юм та нар? 

Өчигдөр чинь юун хариуцлагын гэрээ, хачин юм болж байна лээ шдээ. 

Эд нартайгаа яагаад төртэйгөө хариуцлагын гэрээ хийхгүй байгаа юм бэ? 

Би яг Соёлын төв өргөөн дээр хариуцлагын гэрээ хийнэ гээд цуглуулчихсан байхад хотын менежерт хэлж байсан юм.


Та нар өөрсөдтэйгөө хариуцлагын гэрээ хийж байна уу? 

Хамгийн их ковид тарааж байгаа хүмүүс та нар өөрсдөө шдээ гэж хэлж байхад урдаас бараг чи бацаан над руу ингэж хэлэх эрхгүй мэрхгүй гээд ингэж байсан. 

Одоо бол ийм уриалга дэвшүүлмээр байна. 

Одоо зүгээр ажилла. 

Ороод ирэнгүүт нь та нар эхлээд наад төр засгийнхантайгаа хариуцлагаа тооц. 

Мэргэжлийн хяналтынхан, цагдаа, эрүүл мэндийн яамныхан наадуултайгаа эхлээд хариуцлагаа тооц дараа нь бид нар дээр ир гэж хэлэх хэрэгтэй.


Монгол улсад хууль ингэж хүн болгонд алагчилж үйлчлэх ёсгүй. 

Үндсэн хуулин дээр байгаа.

Хууль дүрэм журам бүх хүнд ижилхэн байх ёстой.

Л.Оюун-Эрдэнэд үйлчилдэггүй, Обунад үйлчилдэггүй, жирийн бизнесээ хийгээд явж байгаа Дорж, Дулмаа, Амраад үйлчлээд байдаг.

Намайг чинь ингэсэн шүү дээ.

Цагдаа дээр Тэвчээр тасарлаа гээд хөдөлгөөн үүсгээд гацалт флаш моб гээд гуравхан минутын гацалт хийсэн. Хоорондоо 3 метрийн зайтай.

Үсрээд 40 хөн хүн ирсэн.


Гэтэл намайг шүүх хуралд оруулаад бөөн юм болгосон шүү дээ. 

500 мянгаар торгоно эсвэл 14-30 хоногийн баривчилгаанд явуулна гээд би сайн өмгөөлөгчтэй байсан тулдаа гайгүй өнгөрсөн.

Над дээр хууль ингэж үйлчилдэг.

Төр засагт болохоор хууль өөрөөр үйлчилдэг.

Иргэдэд тэс өөрөөр үйлчилдэг юм байна гэдгийг харлаа.


Өнөөдөр нэг уриалга гаргаж уриалмаар байна. 

Одоо төрийн байгууллагаас ямар нэгэн байдлаар шахалт үзүүлвэл эхлээд та нар энэ хүмүүстэйгээ хариуцлага тооцчих оо гэдгийг тэр шаардлагыг тавих хэрэгтэй. 

Эхлээд энэ хүмүүстэйгээ хариуцлага тооцоод торгодог юм бол торгоод, шийтгэдэг юм бол шийтгээд хариуцлага тооцчихоод дараа бид нар дээр ирж хариуцлага ярь гэдэг үгийг хэл гэж хэлмээр байна.


Өнөөдрөөс эхлээд бүгдээрээ хамаагүй ажиллаад явья. 

Ороод ирэхээр нь харин хэлээрэй.

Хууль хүн болгонд өөр өөрөөр үйлчилж байгаа хамгийн том жишээг би өөрийн биеэр мэдэрсэн.

Би бол жаргал цэнгэлээ хөөж талбай дээр очоогүй шүү дээ.

Амьдрал үнэхээр хэцүүдчихлээ 1 жил 6 сар бидний амьдрал баларч байна гээд үнэнээ яриад очиж байхад намайг чинь шүүх хурлаар оруулаад.

Азаар цагдаа маань нотлох баримт энэ тэр бүрдүүлж чаддаггүй, туршлага муутай байсан тулдаа би 14 хоногийн баривчилгаанд яваагүй.


Манай өмгөөлөгч аягүй сайн хүн байсан. 

Тэр тулдаа л гайгүй өнгөрсөн. 

Тэрнээс намайг чинь ковидийн хууль зөрчсөн гээд 14 хоног баривчилгаанд явуулах гэж байсан шүү дээ. 

Ийм хөгийн юмаа болимоор байна,

Оюун-Эрдэнэ ээ! Тэр Обуна гээд уг нь Харвард төгссөн аягүй лаг охин гээд яриад байсан.

Энэ Харвард төгсөөд байгаа, энэ Оксфорд төгсөөд байгаа энэ мэргэжилтэй боловсролтой болчихсон гээд ирээд байгаа хүмүүс наад захын юмыг ойлгодоггүй юм уу?


Боловсролгүй надаас дор тийм хүмүүс байдаг юм уу хаашаа юм бэ? 

Залуучуудад үнэхээр итгэл алдарч байна. 

Уг нь Л.Оюун-Эрдэнийг чинь гайгүй залуу юм болов уу гэсэн үнэхээр явсангүй. 

Харилцааны холбооны газрын Обуна гээд хүүхэн байдаг гээд олон удаа сонсож байсан. 

Их л гоё гоё юм яриад байдаг. 

Гэтэл амьдрал дээрээ хамгийн наад захын мэдрэмжийн асуудал дээр хүртэл ойлгохгүй хамаг юмаа фэйлдээд хаячихаж байна л даа.


Би одоо уриалмаар байна. 

Цагдаагаа, мэргэжлийн хяналтаас олон юм яриад ороод ирэх юм бол эхлээд төртэйгөө хариуцлага тооцчихоод дараа нь бид нарыг ингэ гэж хэлмээр байна. 

Л.Оюун-Эрдэнэ нь 20 мянган хүн цуглуулаад л махан овоо босгоод парк дээр. 

Бид нарыг хоёр хоёр метрийн зайтай хүн суулгах гэхээр байс хийгээд орж ирээд л шахаад хавчаад байдгыг болиулмаар байна.


Юмнуудаа нээмээр байна. 

Ингэж худлаа дүр исгэж тоглоод яах юм бэ. 

Одоо байгууллагууд өөрсдөө риск менежментээ хийе. 

Оюун-Эрдэнэ үнэхээр чадахгүй юм байна бид нар харлаа. 

Хангалттай харлаа. 

УИХ-ын сонгууль гээд бөөн хүн бужигнуулсан, бүхэн бүтэн сарын турш бид хоригдоод халдварын тоог 1000 болгочихсон байсан. 

Гэтэл ерөнхийлөгчийн сонгууль хийгээд 2500 руу оруулаад өдөрт өдөр болж байгаа хүнийг 10 руу оруулаад.


Сайд дарга нар нь өчнөөн зугаалга, уул тахилга хийгээд л явсан. 

Одоо дахиад парк дээр. 

Энэ жил Playtime гээд хувийн байгууллагын аягүй гоё эвент болдог. 

Тэрийг бол хаагаад боогоод явуулаагүй. 

XMF гээд намар нь нэг арга хэмжээ болдог бас явуулаагүй. 

Тэгсэн мөртлөө төр болохоор өөрсдөө хаа хамаагүй юм хийгээд махан овоолго болгоод л хүмүүсийг хооронд нь ноцолдуулаад өөрсдөө урд нь зайгаа бариад суучихсан байгаа юм.


Ийм заваан гахай байж болохгүй.

Ийм заваан гахайнуудыг бид нар дуугүй өнгөрөөж болмооргүй байна Монголчуудаа.

Миний уриалга бол хэрэв цагдаа, мэргэжлийн хяналтынхан ороод ирвэл эхлээд Л.Оюун-Эрдэнэтэйгээ хариуцлага тооц, наад Обунатайгаа хариуцлага тооц оо, наад халдвар хамгааллын дэглэм зөрчсөн хүмүүстэйгээ эхлээд хариуцлага тооцчихоод дараа нь бидэн дээр ир гэж хэл ээ!


Бид нар ийм байж болохгүй. 

Бүх юмаа сул тавь аа. 

Бид нар ажлаа хиймээр байна. 

Энэ долоо хоногт Минт үнэхээр шахалтыг дийлэхгүй хаалгаа барьж байна лээ. 

Өөрсдөө мэдэгдэл хийсэн байна лээ. 

Үнэхээр шахалтыг тэвчихгүй нь ээ хоёрын хооронд ажил хийхгүй бид нар хаалгаа барилаа гэж мэдэгдэл хийсэн байна лээ шд. 

Ийм юманд тултал нь явуулчихаад. 

Сая Хобби гээд сургуулийг хаагаад хорьчихсон байна лээ.


Бүгдий нь онлайн руу шилжүүлсэн байна лээ. 

Тэгсэн мөртлөө өөрсдөө талбай дээр чинь аймар том том юм зохион байгуулаад. 

Өөрсдөө энэ өчигдөр орой чинь 10,000-20,000 цуглуулаад урлагийн тоглолт хийгээд ийм заваан юм хийгээд байх юм. 

Ингэж болохгүй. Ийм юмыг хажуугаар нь зүгээр өнгөрөөж болохгүй. 

Наад Оюун-Эрдэнэ чинь үнэхээр ажил хийж чадахгүй юм байна.


Бэрс гээд кино урлагийн сургууль байсан. 

Жижигхэн, гаднаа нойлтой сургууль байсан. 

Тэр сургуулийн сэтгүүлчийн ангийг төгссөн энэ залуугийн боловсрол мэдлэг нь үнэхээр хүрэхгүй юм байна. 

Би одоо өчигдөр бичсэн. 

Ядаж энэ хүнийгээ МУИС юм уу МҮИС-д орж ядаж хоёр жилийн номын дуу сонсохгүй бол наад хүний чинь энгийн түвшний мэдлэг нь хүртэл хүрэхгүй байна шүү дээ.


Ямар ч хариуцлага алга.

Байж байгаад л барьсан юмаа нураагаад хаячих юм.

Байж байгаад л хамаг юмаа эвдлээд хаячих юм.

Байж байгаад л ийм хөгийн гахайны асуудал гаргаад ирэх юм.

Бид нар хэр удаан энэ Оюун-Эрдэнэ гэдэг хүнийг тэвчээр тэсээд хүлээгээд суугаад байх юм?

Би тэрийг ерөөсөө ойлгохгүй байна.

Төрийн гахай нарын дураараа авирлалт энэ дураараа хэнийг ч хамаагүй би яаж ч болно надад хууль үйлчлэхгүй би бол өөрөө хууль гэсэн новшийн дундаж зууны үеийн хандлагыг бид нар яах ёстой юм бэ?


Иргэд тоглолт хийж болохгүй харин Оюун-Эрдэнэ, Обуна нар болно гэж байж болохгүй.

Үүнтэй битгий эвлэрээрэй залуусаа. Залуучууд бас за яахав дээ гээд өнгөрөөсөөр байгаад ийм аймшигтай байдалд хүрч байна.

Одоо зүгээр ажлаа хийгээд явья.

Бид нар чинь 70 хувьтай вакцинжуулчихаад байгаа шүү дээ.

Тэгээд юугаа хааж барих гээд байгааг ойлгохгүй байна.

Энэ нэг өөрсддөө эрх мэдэл олгочихсон хуулийг нь болиулмаар байна. 

Хуулиа бас ахиад цааш нь сунгах гээд хуулийн хэлтэс гаргачихсан судалгаа хийчихсэн явж байна лээ. 

Энийг нь ч гэсэн бүгдээрээ нийлээд болиулья. 

Дуу хоолойгоо хүргэж сошиалаар давалгаалцгаая!” гэжээ.


Холбоотой мэдээ