МАН-д ерөнхий сайд хийх чадвартай ганц хүн нь Л.Энх-Амгалан гэв

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-09-19 02:31:49

Энэ талаар эдийн засагч Д.Ангар, “Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо” ийнхүү бичиж, ярьж байна.

“МАН-с Ерөнхий сайд хийх чадвартай бөгөөд зангарагтай нь Л. Энх-Амгалан (зам хуулдаг нь биш шүү, харин одоо Боловсролын сайд хийж байгаа нь) л юм байна.

Бусад нь үнэхээр сул доожоо муутай юм байна. Улсаар тоглоод дууслаа” гэжээ.

2016 онд Монгол Ардын Нам төрийн эрхэнд гарсанаас хойш өнөөдрийг хүртэл бид гурван ерөнхий сайдын нүүрийг үзээд байна. 

Эхлээд Ж.Эрдэнэбат ажилласан бол түүнийг огцруулж халааг нь У.Хүрэлсүх авсан. 

Тэгвэл У.Хүрэлсүх ерөнхийлөгч болохоор шийдэж улмаар өөрийн байр сууриа Л.Оюун-Эрдэнэд тавьж өгсөн билээ.

Эдийн засагч Д.Ангар хэлэхдээ:

“DigitalNation нь ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЗАРЧИМ /Rule of Law/ гэж Монголд ерөөсөө байдаггүйг баталлаа.”

“Гадаадын хөрөнгө оруулагчдаас уучлалт гуйлаа л гэсэн, одоо жинхэнээрээ гадаадаас хөрөнгө оруулалт татнаа л гэсэн. 

Хууль хэрэгждэггүй, хуулийг яаж бол яаж зөрчиж болдог, хууль зөрчөөд ч хариуцлага байдаггүй газар гадаадын хөрөнгө оруулагч нар мөнгөө хийдэггүй ю малдаа!!!”



“Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо” 

Энх-Амгалан сайд шиг багшийн цалинг нэмж байж боловсролын чанар яригдах учиртай гэж эрэмбэлсэн сайд байна уу?

Манай салбарын сайд их зүйлийг өөрчилнө гэдэгт итгэж байгаа.

Зүтгээд байгаарай бид дэмжинээ!

Энх-Амгалан сайд “ төрийн алба цомхон чадварлаг байх ёстой” гэж хэлсэн маш зөв.

Оюука хурдан огцрох өргөдлөө өгөөд далд ор. 

Дараагийн Ерөнхий сайд хийх хүн МАН дотроос Энх-Амгалан сайд л байна.






Холбоотой мэдээ