Нас бол зүгээр л ТОО
Сонин ХачинНас бол зүгээр тоо гэдгийг харуулж, 81 насандаа код бичих аргачлалд суралцаж, iPhone утасны шинэ аппликейшн гаргасан эмээтэй танилцаарай. Японы TEDTalk эвентийн индэр дээрээс үг хэлж, залуучууд, идэр насныхан, ахмадуудад уриалга гаргасан эмээг Масако Вакамия гэдэг. Тэрбээр Японы банканд 40 гаруй жил ажилласныхаа дараа тэтгэвэртээ суусан бөгөөд нэг удаа сэтгүүл дээрээс “хэрэв та компьютертэй бол заавал гадагш гарах албагүй, хүмүүстэй харилцаж болно, сонин уншиж, мэдээлэл хайж олж болно” гэж уншаад шийдсэн байна.
Масако компьютер худалдан авч, найз нөхөдтэйгөө холбогдоод зогсохгүй, эхний 3 сар компьютер дээр ажиллаж сурах гэж нилээд шамдсан байна. Настай хүн компьютер дээр ажиллах, тэр дундаа кодчлол буюу код бичиж сурна гэдэг хэцүү нь ойлгомжтой. Гэсэн ч тэр уйгагүй оролдсоор байсны эцэст өөрийн вебтэй болоод зогсохгүй, iPhone утсан дээр шинэ аппликейшн хүртэл гаргаж чаджээ. Түүний апп нь маш энгийн, мэргэжлийн хүмүүсийн хувьд хялбар эд боловч, Масакод өөрт нь маш том ялалтын мэдрэмжийг авчирч чадсан байна.
Масако өөрийнхөө веб сайтад Excel програм дээр хэрхэн үр дүнтэй ажиллах нийтлэлүүд, мөн Газар дундын тэнгис, Шинэ Зеланд улсын үзэсгэлэнт газруудаар аялсан тэмдэглэл, видео блог буюу влогууд нь байршжээ. Өөрийгөө хөгширсөн, үеийн залуусаас хоцорсон, одоо би юу хийхэв, юу чадах вэ дээ гэж боддог бол та дахин нэг удаа эргэцүүлээд үзэхийг зөвлөе.
Эх сурвалж:
http://archive.tedxtokyo.com/en/talk/masako-wakamiya/