ОХУ-ын их сургуульд зэвсэгт халдлага болж, найман хүн амиа алджээ
ДэлхийОХУ-ын Пермийн улсын судалгааны их сургуульд үл таних этгээд гал нээсний улмаас найман хүн амиа алджээ. Цагдаагийнхан тусгай ажиллагаа явуулсны үр дүнд халдлага үйлдсэн этгээдийг баривчилсан байна.
Оросын Мөрдөх товчооноос найман хүн амиа алдаж, гэмтэж бэртсэн 24 хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн тухай мэдээлжээ.
Гэмт этгээдийг баривчилж, хэн болохыг тогтоосон гэж мөрдөх албанаас мэдээлсэн ч чухам хэн болохыг хэлээгүй аж.
Тухайн бүс нутгийн бүхий л сургуулийн үйл ажиллагааг түр зогсоожээ.
Тус сургуулийн нэгэн багш болсон үйл явдлыг харсан байна.
Тэрээр 11:30 цагийн үед сургуулийн наймдугаар байрнаас оюутнууд гүйлдэн гарч байхыг харсан тухай ярьжээ.
Зарим нь сургуулийн байрны хоёрдугаар давхраас үсэрч байжээ.
Тэд маш их айж хашгирч байсан.
Нэг оюутан надад танихгүй этгээд хүмүүсийг буудаж байгааг хэлсэн.
Бүгд тал тал тийшээ гүйлдэж байсан." гэв.
Түүний ярьснаар Пермийн сургуульд 10 байртай бөгөөд аюулгүйн албаныхан бүх байрыг хяналтдаа авсан байна.
"Гудамжинд аймшигтай байсан.
Би арайхийж өөрийн ажилладаг байр луугаа орсон" гэжээ.
Буун дуу гарсны дараа оюутнууд сургуулийн байрны анги танхимаасаа гаралгүй дотроо түгжээд сууцгаасан байна.
"Бид одоо аюулгүй. Биднийг хэзээ эндээс гаргахыг хүлээж байна" гэж нэрээ нууцлахыг хүссэн нэгэн багш ярьжээ.
Сургуулийн сайтад "Хэрвээ та сургууль дотор, анги танхим дотор байгаа бол дотроосоо түгжээд суухыг хичээгээрэй. Хэрвээ сургуулийн орчинд гадаа байгаа бол орхин явна уу.
Сургууль руугаа явж байгаа бол буцаарай" гэж бичжээ.
Эх сурвалж: ВВС