Э.Цэндбаатард: Намайг машинаар мөргөж, санаатайгаар алахыг завдсан ч би гомдолгүй гэж хэлсэн

Нийгэм
batka.b@gmail.com
2021-09-20 15:51:22

Сүүлийн үеийн дуулиан шуугианы эзэн боксчин Цэндбаатар 2017 онд маш хүнд автын осолд орж золоор амьд үлдсэн билээ. Монгол түмний хайртай боксчин маань тэр хүнд өдрүүдийн тухай хэдэн жилийн өмнө нэгэн телевизийн нэвтрүүлэгт орохдоо ийн ярьжээ:

Тайланд руу Азийн аваргад явах гээд байж байсан юм. Тамирчдын бааз дээр бид нар бэлтгэл хийгээд байж байсан. Бидний хувьд тамирчдын байрнаас гарсан маань буруу байсан л даа. Гэхдээ л тэнд ямар нэг хараа хяналт бол байгаагүй. Бид нар зүгээр л задгай байсан. Хэрэв багш нар ч юм уу ах нар байсан бол арай өөр байх байсан. Харамсалтай нь аль аль нь байгаагүй.

Тайланд руу Азийн аваргад явах гээд байж байсан юм. Тамирчдын бааз дээр бид нар бэлтгэл хийгээд байж байсан. Бидний хувьд тамирчдын байрнаас гарсан маань буруу байсан л даа. Гэхдээ л тэнд ямар нэг хараа хяналт бол байгаагүй. Бид нар зүгээр л задгай байсан. Хэрэв багш нар ч юм уу ах нар байсан бол арай өөр байх байсан. Харамсалтай нь аль аль нь байгаагүй.

Барнаас гартал том биетэй нэг залуу гарч ирээд бидэн руу учир зүггүй дайраад эхэлсэн. Бид нар түүнийг андуурчихлаа л гэж бодсон. Бид нар тэр хүнд “Ах аа, бид нар боксын тамирчид байна аа. Та хэрэв баранд зодуулсан бол тэр хүмүүс чинь бид нар биш байна аа”, гэж зөндөө тайлбарлаж хэлсэн. Та хүн андуураад байна аа, гээд өөрт нь ч хэлсэн, барны хамгаалагч нарт нь ч хэлсэн. Тэгээд байхад л тэр хүн учир зүггүй ална, хядна гээд дайраад байсан.

Тэгээд хальт зодолдоод салахад хэн хэнд нь сүйдтэй ямар нэг муу юм болоогүй байсан. Гэтэл нөгөө хүн маань биднийг дагаад салахгүй ална аа л гээд яваад байсан. “Та нарыг ална аа. Та нар боксынх байхаараа яадаг юм”, гээд араас үг хаяад, утсаар яриад алхаад байсан. Тэгээд 3,4-үүлээ болоод дахиад багахан хэмжээний зодоон болсон. Тийм сүртэй нүсэр зодоон болоогүй.


Хэд цохилцсоны дараа манайхны нэг нь “Зугтаарай, цагдаа ирж байна”, гэж хашгирсан. Бид ч тамирчид болохоороо шууд өөд газар өгсөөд гүйчихэж байгаа юм чинь. Аль болох зодоон хийхгүйг хичээж нилээн дээшээ гүйсэн юм. Бид нар 6, 7-уулаа байсан. Би замаасаа такси барих гээд замын хажууд дээшээ хараад зогссон юм. Доороос нэг цагаан приус ирж байсан.

Би “За энэ ч такси даа”, гэж бодоод хүлээж байтал урсгал сөрөөд ороод ирсэн. Би “Арай ч мөргөчихгүй байлгүй дээ”, гээд зогсож байсан чинь шууд ирээд мөргөчихсөн. Мөргөхөд нь би унаад, ёолоод босоод иртэл, нөгөө машин маань ухарч байснаа дахиад ирж мөргөсөн. Тэгээд л ухаан алдсан.

Нэг сэрсэн чинь манай эхнэр Жайм намайг тэвэрчихсэн уйлж байсан. Би за босъё доо, гээд босох гэсэн чинь нэг л эвгүй, хамаг бие хөндүүр санагдаад. Ямар ч байсан хөл л их даарч байсныг санаж байна. Миний пүүз шидэгдчихсэн байсан. Тэгээд унтаад дахиж сэрэхдээ миний арьсыг оёж байгаа өвдөлтийг мэдэрч сэрсэн. Шууд оёж байсан учраас аймар өвдөж ухаан алдсан.

3 дах удаагаа сэрэхэд манай боксын холбооны ах нар ирчихсан байсан. Би бүх бие битүү оёдол, битүү гипстэй, ярьж чадахгүй, амьсгалж ч чадахгүй байдалтай байсан. Өөрийгөө ямар царайтай байгааг ч би мэдээгүй. Гар хөлөө хөдөлгөхөөр гайгүй болж байхаар нь за гайгүй байгаа юм байна даа гэж бодогдож байсан. Би өөрийнхөө ямар аймар болчихсон гэдгийг тэр үед мэдэхгүй байсан.

Ээж аав, манай ар гэрийнхэн ирчихсэн байсан. Олон л хүмүүс ирсэн. Заримыг нь санаад, заримыг нь сайн санахгүй байна. Бат-Эрдэнэ ах, миний багш, миний зарим найзууд ирсэн. Тэр хүмүүс намайг эргэж ирсэнд би үнэхээр их баярлаж байна. Ирж чадаагүй хүмүүст би гомдохгүй. Тэр хүмүүс өөрсдийгөө мэдэж л байгаа байх. Хэцүү үе байсан даа.

2-3 хоноод би марл, боолтоо тайлуулаад толинд өөрийгөө харсан чинь үнэхээр аймар байдалтай байсан. “За би ёстой хэнд ч тоогдохгүй юм байна” гэсэн тийм л бодол орж ирсэн. Зүгээр л ув улаан юм, өөрийгөө танихгүй байгаа байхгүй юу. Яг ямар байдалтай байснаа илэрхийлж хэлэх үг олдохгүй байна. Өөрийгөө танихын аргагүй болчихсон байсан тул амьдрах ямар ч хүсэлгүй байлаа ш дээ. Амиа хорлочихмоор ч юм шиг сонин сонин бодлууд толгойд орж ирээд, муу ээж аав, эхнэр хүүхдээ бодож л тэвчсэн дээ. Миний төлөө бас санаа зовж байгаа хүмүүс бий шүү дээ гэж бодоод …

Намайг машинаар дайрсан залуус олуулаа байсан. Гэвч би ганцааараа байсан гээд нэг л хүн гүрийсэн. Гэтэл “Би Э.Цэндбаатарт зодуулсан” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ хэрэг миний амьдралд үнэхээр гай болсон ганц зүйл юм. Үүнээс болж би гадагшаа гарах эрхгүй болж, миний олон боломжид саад болсон.

Ингээд “Би амьд үлдсэн, боксоо хүртэл тоглож чадаж байгаа учраас та нараас ямар ч мөнгө авахгүй ээ. Зүгээр эмчилгээний зардал болох хоёр сая төгрөг л өгчих” гэж хэлсэн.

Тухайн үед би эмчилгээний зардлаа өөрөөсөө гаргасан байсан. Гэтэл намайг санаатайгаар алахыг завдаж, миний эмчилгээний зардлын мөнгийг ч гаргаагүй байж “Хэн нь хашаанд байх, хэн нь шоронд байх аа үзье. Чиний хоолоо олж иддэг ганц боксыг чинь тоглож чадахгүй болгож чадна” гэх мэтээр ээж, аав нь хүртэл дарамталж байсан удаа бий.

Тэгээд би явдаг газраар нь явахаар шийдсэн чинь өөр дээрээ бэртэл, надад хөнгөн бэртэл гээд гаргуулчихсан байсан. Эцэст нь шүүх хурлаар явж байхдаа би адилхан залуу хүний хувьд хэн хэн нь алдаж болох учраас гомдолгүй л гэж хэлсэн. Ингээд миний хэрэг хэрэгсэхгүй болж, намайг машинаар дайрсан залуу нэг жилийн ял авсан.


Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд