Пермийн их сургуульд халдлага үйлдсэн этгээд 18 настай Тимур Бекмансуров гэгч байжээ
ДэлхийОХУ-ын Пермийн их сургуульд халдсан 18 настай оюутан Тимур Бекмансуровыг баривчилсан талаар Дотоод хэргийн яамнаас мэдээлэв.
Хэргийн газарт Замын цагдаагийн албан хаагчид хамгийн түрүүнд иржээ. Цагдаагийн ахлах дэслэгч Владимир Макаров оюутнуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлж, бага дэслэгч Константин Калинин гол байранд ороход зэвсэглэсэн залуу тэнд байжээ. Тэрбээр цагдааг харангуутаа гал нээсэн ч харин цагдаагийн хариу буудлагад өртөж шархадсан байна.
Баривчлагдсан хүнд анхны тусламж үзүүлсэн бөгөөд Оросын Мөрдөн байцаах хорооноос Бекмансуров эрчимт эмчилгээнд байгаа, биеийн байдлыг маш хүнд гэж үнэлж байна. Тэрбээр цээж, мөчнийхөө суманд шархадсан, одоогоор ухаангүй байгаа гэж мэдээлсэн юм.
Пермийн Улсын Их Сургуульд есдүгээр сарын 20-ны Даваа гарагийн өглөө халдлага болсон. Үүний улмаас амиа алдсан хүний тоо найм болж, 20 орчим хүн шархдаад байгаа юм. .