Номын соёлыг түгээсэн номын баяр
НийгэмНомонд дурлагсдад хүлээлт үүсгээд байсан үндэсний номын баяр “Өдөр бүр уншъя” уриа дор Сүхбаатарын талбайд намрын баяраа хийж байна.
Наадам 30 дахь удаагаа зохион байгуулагдаж, аль хэдийн уншигчдад хүлээлт үүсгэдэг өдөрлөг болжээ.
Наадмын үеэр худалдан авалт 20-50 хувь хүртэл хямдарч бэлгийн хур буулгадаг.
Түүнчлэн эртний ховор зохиолууд, шинэ зохиолчдын уран бүтээл мөн цахим номын танилцуулга гэх мэт зүйлс нь наадамд хүрэлцэн ирэх хүмүүсийн тоог жилээс жилд нэмдэг нь гарцаагүй.
Н. Хулан NEPKO хэвлэлийн газрын төлөөлөгч
Цар тахалтай холбоотой уншигчид онлайн худалдааг сонирхох болсон. Үүнээс болж шинэ гарсан номын мэдээлэл арай бага байх хандлагатай байдаг. Харин номын баяраар бүх сонирхсон номын мэдээллээ нэг дороос авна гэдэг нь давуу тал юм. Өмнөх жилтэй харьцуулахад үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгдсэн. “NEPKO” хэвлэлийн газрын хувьд 200 гаруй нэр төрлийн ном худалдаанд гаргаж байгаа. Мөн номын баярын өдрүүдээр шинэ номын танилцуулгаа хийж уншигчидадаа бэлэг барих болно.
П. Нямгэрэл “е-сан”-ийн байгууллага хариуцсан харилцагчийн менежер
E-san.mn үндэсний цахим сан номын баярт гурав дахь удаагаа оролцож байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ удаа илүү өргөн цар хүрээтэй оролцохоор төлөвлөсөн. E-san-ийн гол онцлог нь бүхий л мэдлэг мэдээлэл багтсан, монгол хүн өөрийн хэлээр хүссэн мэдээллээ олж авахад хялбар. Оюуны өмчийн эрхтэй 30 мянга гаруй бүтээлийг e-san.mn болон e-san аппликейшнаар дамжуулан олон нийтэд түгээж байгаа. Зөвхөн ном биш сонин сэтгүүл судалгаа статистик гэх мэт бүхий л төрлийн мэдээллийг манайхаас унших боломжтой.
Т. Амардаваа зохиолч
Жил болгоны хавар болон намар “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас Жанжин Сүхбаатарын талбайд номын баяр тэмдэглэж бүх нийтийг хамарсан үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг. Манайх номын баярт гурав дахь жилээ оролцож байна. Зохиолч, орчуулагчдыг уншигчидтай холбох “гүүр” нь болдог гэж боддог. Наадмын үер бүх орчуулагч, зохиолчид номоо 20-50 хувийн хямдралтай борлуулдаг. Тиймээс хүсэн хүлээсэн номоо хямд авах боломж бүрдүүлж өгдөг.
Эх сурвалж:
А24 мэдээний агентлаг