АНУ – Трампын дэмчигчид Конгрессын ордонд эсэргүүцлээ илэрхийлж байна
Улс ТөрАНУ-н ерөнхийлөгч асан Доналд Трампын бүлэг дэмжчигчид Конгрессын өмнө цуглаж өнгөрсөн 1-р сарын 6-нд тус ордонд гарсан эмх замбараагүй байдлын дараа баригдаж, хоригдсон босогчдод дэмжлэг үзүүлэв.
Трампын дэмжигчид 1-р сард баригдаж, Конгрессын ордонд хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдоод буй 600 гаруй жагсагчидыг суллахыг шаарджээ.
"Би 1-р сарын 6-нд энд байсан учраас, би үнэнийг хэлэхийг хүссэн учраас энд байна.
Хэвлэлүүд үнэнийг хэлэхгүй байна, тэд болсон үйл явдлыг бослого, хөдөлгөөн шиг дүрсэлж байна, энэ бол худал, би өөрийн биеэр оролцсон, тайван, хөгжилтэй жагсаал болж байсан.
Гэвч үдээс хойш биднийг ирэх үед цагдаа нар хаалгаа нээж, биднийг оруулж эхэлсэн, надад сэжигтэй санагдсан, ямар нэг зүйл буруу байсан тул би ороогүй.
Гэхдээ маш олон хүн дотогшоо орсон. "
Вашингтонд маш олон төөрөгдөл байна. Зарим хүмүүс нь “ Би Бүгд Найрамдах намд ажилладаг гэж хэлснээ яг үнэндээ Ардчилсан намд ажилладаг байх жишээний эсвэл Ардчилсан гэж байгаа боловч Бүгд Найрамдах намд ажилладаг ч юмуу” ийм төөрөгдөл их байна.
Миний хувьд би ийм зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй, жигшүүртэй зүйл гэж боддог.
Энэ бол эрх чөлөөт улс, хүн бүрийн үг хэлэх эрх хуулиар хамгаалагдсан.
Тиймээс хүн бүр өөрийн байр сууриндаа үнэнч байх ёстой.