Шатахууны үнийн өсөлтөд компаниудыг буруутгах “чиглэл”ийг МАН-ын цагаан байрнаас сошиал багууддаа өгсөн бололтой

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-09-23 10:01:10

Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайдын толгойлж буй Пи-Арын засгийн газраас болж Монголчууд бид өдөр тутмын хэрэглээний шатахуунд хүртэл оочерлодог болоод байна. Шатахууны хомсдол нь манай улсын үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж эхлэв. Сонгуулийн өмнөх 5 дугаар сараас эхлэн Оросын талаас шатахууны нийлүүлэлт тасалдана гэдгийг удаа дараа сануулж байсан ч үл тоосоор өнөөдрийн байдалд хүрчээ.

Л.Оюун-Эрдэнийн засгийн газраас чиглэл авч чадаагүй шатахуун импортлогч нар нөөцөө бүрдүүлж чадахгүй байсаар ийм байдалд орсон бололтой. Шатахууны хомстолд орохгүй гэж холбогдох албан тушаалтнууд удаа мэдэгдэл хийж байсан ч өнгөрсөн долоо хоногт үнэнд гүйцэгдэж ард иргэд АИ92 авч чадахгүй АИ95-ыг гучин мянган төгрөгийн квоттой авч байна.

Ард иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрэхэд МАН-ын цагаан байрнаас Пи-Ар хариуцдаг Ц.Чулуунзагд дарга хэвлэлийнхнийг дуудаж шатахуун импортлогч нарыг буруутгасан мэдээ мэдээлэл цац гэх чиглэл өгсөн тухай бор шувуу явж эхэллээ. Яагаад заавал сайтуудыг дуудаж ийм чиглэл өгч мөнгө тарааж байна гэхээр өнгөрсөн долоо хоногт болсон Цахим үндэстэн гэх ард түмнийг олноор цуглуулсан үйл ажиллагааг сошиалд хүмүүс маш хүчтэй шүүмжилсэн. Түүний хариу болгож МАН-ын сошиал баг фээсбүүкийн бүх хуурамч хаягаараа Ерөнхий сайдыг болон түүнтэй нэр холбогдох Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнийг өмөөрсөн коммэнт бичиж суухдаа бүх хаягуудаа блоклосон гэнэ. Хэрвээ энэ үнэн бол  Ц.Чулуунзагд дарга нуухыг нь авах гээд намынхаа нүдийг сохолж байгаа хэрэг юм.

Холбоотой мэдээ