Жагсагчид Хонг Конгийг орхиж эхэллээ
ДэлхийЭрх баригчдын зүгээс шүүмжлэгчдийнхээ амыг хаах системтэй бодлого явуулж, хүний эрхийг удаа дараа зөрчсөний улмаас Хонконгийн олон иргэд Европын орнууд болон бусад хөрш орнууд руу дүрвэж байна.
Хонконгийн иргэд аюулгүй байдлын албаныхны эдгээр хэлмэгдүүлэлтийн дараагийн хохирогч болохоос айж зугтахаас өөр аргагүйд хүрч байна.
Нэрт зүтгэлтнүүд, улс төрчид, уран бүтээлчдийн зарим нь улс орондоо ардчилал байхгүйн улмаас зовж шаналж байгаагаа, Хонконг дахь дарангуйллаас зугтаж, эрх чөлөө, хууль дээдлэх ёс, ардчилсан үнэт зүйлийг эрэлхийлэх болсон шалтгаануудын талаар дурджээ.
2019 онд Хонконгийн засгийн газар Ялтан шилжүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санал болгосон, энэ үеэс эхлэн өөрийн аюулгүй байдалдаа санаа зовж эхэлсэн.
Санал болгож буй хуулийн төсөл нь Хонконгод над шиг гэмт хэрэгт сэжиглэгдсэн бол тэр хүмүүсийг Хятад руу шилжүүлэх боломжийг олгох байсан.
Хувийн аюулгүй байдалд заналхийлж байгаа тул би тэнд байх боломжгүй болсон.
Тайвань руу нүүх тухай бодоогүй, харин Герман дахь найз нөхөд маань намайг, АНУ, Канад гэх мэт бусад улс орнууд руу явахыг анх хүссэн.
Эцсийн шийдвэрийг гаргахаас өмнө Тайвань дахь найзууд маань над руу утасдаж энд ирэхийг урьсан юм.
Би салбартаа ажиллах боломжтой хэвээр байх тул энд ирэх бодолтой байсан.
Би 90 -ээд онд энд томилолтоор ирэхдээ эндхийн зохиолчдын гаргасан номыг Хонг Конг руу зарж байсан туршлагатай. Карьераа үргэлжлүүлэхийн тулд би номын дэлгүүрээ дахин нээхийг илүүд үзсэн тул Тайвань руу нүүхээр шийдлээ.
Мэдээжийн хэрэг миний хувьд Тайвань шиг ардчилсан оронд амьдрах нь хамгийн чухал зүйл юм.
Тиймээс дээр дурдсан бүх асуудлууд нь намайг Тайвань руу нүүх болсон шалтгаан болсон юм.
Шилжүүлгийн тухай хуулийг эсэргүүцсэн хөдөлгөөн 2019 оны 4 сард эхэлсэн санагдаж байна.
Би хэдэн найзуудын хамтаар Хятад цагдаа шиг хувцаслаад, хуванцар бороохой барьж Хонг Конгийн жагсагчдыг баривлах гэж буй мэтээр дүр эсгэж байсан. Мэдээж тэд айгаагүй л дээ.
Үүний дараа 2021 оны 3 сард Хонгийн Конгийн жагсагчдаас 53 хүн баривчлагдсан байсан.
Энэ үед жинхэнэ нүд маань нээгдсэн,
Хонг Конг урьд өмнө байсан шигээ хууль дүрэмтэй байхгүй юм байнаа гэж ойлгосон.
Тиймээс би эх нутгаа орхиж энд ирсэн байна.