Хөөрхий муу Э.Батшугарыг ингэж болохгүй ээ
Улс ТөрНЭР ДЭВШИГЧ Э.БАТШУГАР КОРОНА ТУСЧЭЭ...
УИХ-ын нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшиж буй Э.Батшугар иргэдтэй уулзахгүй байна. Харин түүний өмнөөс МАН-ын нэр бүхий улс төрчид хэсэг хороог хуваан авч ажиллаж байгаа аж. Саяхан л түүнийг эрх бацаан, хэлгүй даадаа гэж байсан МАН-ынхан өндөр боловсролтой, сайн хүний хүүхэд, царайлаг, бас тулаад харьцвал сайхан ярьдаг хэмээн магтаж байгаа сурагтай.
Ямартаа ч түүнийг олны өмнө гаргавал А.Отгонбаатараас эхлээд яахаас буцахгүй этгээдүүд дайрах учраас “битүү морь” байлгахаар МАН-ын пиарчид шийдсэн бололтой. Сонгинохайрхан дүүрэгт МАН-ын рейтэнг өндөр байгаа бөгөөд Засаг дарга Н.Алтаншагай нь сайн ажилласан гэж үнэлэмжтэй байгаа юм.
Бараг л Н.Алтаншагай нэр дэвшиж байгаа аятай уулзалт хийж Э.Батшугарыг магтаж яваа аж. Э. Батшугар уулзалтаас зугтаан “Корона туссан” гэх үнэн худлаа нь тодорхойгүй мэдээлэл тараасан байна. Халз тулаанаас зугтааж байгааг нь гадарласан А.Отгонбаатар, Б.Найдлаа “Айлаа, зугтаалаа” хэмээн зар тараан шууд барьж авахаар хөөцөлдөж байгаа гэнэ. Тэд Э.Батшугараар шоу хийхээр улайрч байгаа юм.