Та бүхэнд У.Хүрэлсүхийн “1 тэрбум мод тарих” санаачлагатай холбоотой зарим нэгэн эрхэмүүдийн байр суурийг толилуулж байна.

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-09-25 07:50:17

Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассемблэйн хуралд үг хэлэхдээ Монгол улс 1 тэрбум мод тарих төлөвлөгөөтэй байгаа талаараа мэдэгдэж олон хүний талархалыг хүлээсэн.

Гэхдээ ямарваа нэгэн зүйл бүх хүнд таалагддагүй жамтай юм хойно магтагчдаас гадна шүүмжлэгчид гарч иржээ.

Та бүхэнд У.Хүрэлсүхийн “1 тэрбум мод тарих” санаачлагатай холбоотой зарим нэгэн эрхэмүүдийн байр суурийг толилуулж байна.


“Цэнхэр үст” Цэрэн (Шүгэл үлээгч)

“Хүүк тоо мэдэхгүйдээ тэрбум мод гээгүй байх оо. Угаасаа сүртэй, дуу алдмаар ярих нь чухал болохоос үнэн худал Түй хамаагүй. Энэ төслийг хэрэгжинэ гээд итгээд тоо бодож маргалдаад байгаа улс хагас сарын дараа бүгдийг мартсан байна.

Харин бидний өр нэг мэдэхэд нэмэгдсэн байх болов уу…”


Жадамбаа Отгонбаяр

(Парламент ТВ үүсгэн байгуулагч)

“Тэрбум мод тарих нь дооглоод байх юм биш! 

Наад нутаг усаараа тойроод үзээрэй тэр Койн хийдэг дүү! 

Цөлжилт явагдаж байгаа нутгаа хар! 

Би лав 10 жилийн бүх хүүхдүүдийг ангиараа 1000 мод тариасай гэж хүсдэг 10 жил 20 жилийн дараа тэнд ангийнхаа уулзалтыг хийнэ биз. 

Гэр хорооллын 500 мянган өрх хашаандаа 10 мод тариач зэрлэг нь ургасан юм л байдаг ш дээ! 

Мод тарихад төр, Дарханы зам энэ тэр хамаагүй байх өө.Influencer гээд өөрийгөө бодсон бол мөнгө шүтэж биш! Нутгаа шүтэж яваарай!”


Ц.Ганзориг (Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч асан):

“Хийх хүнд арга зөндөө, хийхгүй хүнд шалтаг олон.Бид том зорилго тавиад 1 тэрбум биш 500 сая мод тарьсан ч эх дэлхийдээ, үр хойчдоо үлдээх өв. Тоондоо биш мод тарих үндэсний зорилго нь чухал. Мэдээж Ерөнхийлөгч ганцаараа цээжний бангаар хэлээгүй, олон улсын технологи, эрдэмтэн, судлаачид, зөвлөхүүдийн хамтаар боловсруулж хэлсэн. 

Хүн амьдралдаа заавал хийх гурван зүйл.

1. Үр хүүхэдтэй болох

2.. Ном бичих

3. Мод тарих. Том сэтгэж, зоригтой зүтгэ”.


Ч.Мөнхбаяр

(Иргэний нийгмийн идэвхтэн):

“-Ёо ёо элэг элэг. Энэ Хятадыг нефтээр хангачаад өөрсдөө шатахуунгүй сууж байдаг Монголын еөк чинь биднээс шатахуун гуйхын оронд тэрбум мод тарьж дэлхийг дулаарлаас аварна гэнэ үү?

-Ёо элгээр явлаа, НҮБ дээр ирж үхдэг юм байж… Шатахуунгүй байж модоо юугаар зөөх юм болаа. Манай Африкад ч ийм инээдтэй юм ярьдаг улс төрч байхгүй. Эмч ээ амь авраарай хэ ха…


Аврал Очир:

Одоогийн Ерөнхийлөгчийн мод тариад ургуулах, арчлах санаачилга нь зөв хийгээд үнэхээр хийгүүштэй, хүн бүр оролцууштай, сайхан санаа юм аа… Гэхдээ амаараа бэлэн тоог амлах нь андгай тангараг тавьсантай ялгаагүй юм…. Монгол хүмүүн: ЭР ХҮН ХЭЛСЭНДЭЭ ЭМЭЭЛТ МОРЬ ХАРАЙСАНДАА… гэдэг дээ…

Одоо барьж бүтээн байгуулж буй УБ-ДА чиглэлийн 204км зам засвартай харьцуулж үзэхэд тухайн замаар баримжаалаад үзэхэд хоорондоо 2м зайтай мод суулгаад явахад л 1 ТЭРБУМ СУУЛГАЦ маань нийтдээ 2451ш ДАРХАНЫ ЗАМ шиг талбай хэрэг болох жишээний… УБ хотод утаа униар тоос шороог багасгахад мод бут шиг хэрэгтэй юм байхгүй…

Миний багаасаа мод тарилцаж оролцож тарилцаж явсан 8 газрууд бүгд дээр нь дийлэнх нь шамбааралдсан барилга байшин барьж, зарим нь машин замын өргөтгөл хийгээд алга болжээ…Иймд хамгийн түрүүнд УБ хот хийгээд аймгуудын төвүүд, том уурхайнууд моджуулж тарималжуулж, аль болох үр өгөөжтэй жимсний болон ирээдүйд газрын гүний усыг газарт нь татаж үлдээдэг говийн болон хангайн мод, модлог ургамлуудыг тарих нь зүйтэй…

Монголын төмөр замын гол замын хоёр талаар мөн л 2метр зайтай мод суулгаад явахад л мөн л 900ширхэг төмөр замын урттай зам хэрэг болох жишээний… Социализмын үед байсан мод үржүүлгийн газруудыг устгаагүй бол аймаг хот бүр мод үржүүлгийн газартай эдгээрийгээ цэцэрлэг сургууль, албан газрууд, ААНБ дэмжээд тарилцаад арчлаад явчихвал энэ бүхэн бидний үр хүүхдүүдийн ирээдүйд үлдээх том өв хөрөнгө юмаа.


Б.Жаргалсайхан

(Бүгд Найрамдах Намын дарга):

У.ХҮРЭЛСҮХ УХААЛАГ АМЛАЛТ ӨГЛӨӨ, БРАВО…Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын хүндэт индэр дээрээс тэрбум мод тарина гэдгээ амаллаа. Маш зөв амлалт юм. Нэгдүгээрт хүн төрөлхтөнд амласан мэт боловч Монгол улсад хийж буй асар том хөрөнгө оруулалт болно. Цөлжиж буй Монгол улсад мод тарихаас өөр гарц байхгүй. Энэхүү ажилд хүн төрөлхтөн хийгээд Азийн олон улс туслах болно. Иргэн бүр мод тарьдаг, арчилдаг, урамшуулдаг систем руу орох цаг болжээ. НҮБ-ын индэр дээрээс Мод тарина гэхээс илүү универсал амлалт гэж байхгүй. Хүн төрөлхтний тулгамдсан асуудал нь цөлжилт гэдгийг мэдэрсэн үйл хэрэг болов гэж хувьдаа дүгнэв.

Bayarbileg Dolgor:

Мод тарих шиг сайхан зүйл хаа байхав. Гэхдээ тэрбум мод тарина гэдэг бол арай л. Тэрбум суулгац олно гэдэг хэцүү шдээ. За оллоо гэхэд:2030 он хүртэл үндсэндээ 8 жил л байна.Нэг жилд 125 сая мод, өдөрт 342 мянга, цагт 14 мянга, минутанд 237, нэг секунтэд 4 мод тарих нь!!! За тарьчихдгийм гэхэд дараа нь арчилгаа усалгаа гээд асар их ажил бий!!!Тэрбумаар нь мөнгө шаадаг нөхдүүд тэрбум мод тарих шал өөр зүйл гэдгийг ойлгосонгүй дээ…Монголдоо бүлтэрдэг байсан, одоо дэлхийд бүлтэрдэг болжээ, манай хэн.


Инвескор Групп:

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд үг хэлж, 2030 он хүртэл Монгол Улс нэг тэрбум мод тарих хөдөлгөөнийг хэрэгжүүлэх мэдэгдэл хийсэн билээ.Ногоон хөгжил, байгаль экологийн асуудал нь хүн төрөлхтний тулгамдсан сэдэв болоод байгаа энэ үед НҮБ-ийн өмнө том амлалт өгч, түүнийгээ хэрэгжүүлэх нь Монгол Улсын нэр хүндийг Олон Улсад өндрөөр өргөх стратегийн том алхам болно.

Нөгөө талаар нийт нутаг дэвсгэрийн 8-хан хувийг ой мод эзэлдэг, цөлжилт эрчимтэй явагдаж буй манай улсын хувьд энэ нь зайлшгүй хийх шаардлагатай төсөл билээ.Инвескор санхүүгийн групп нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлалыг дэмжиж, 2030 он хүртэл 1,000,000 ширхэг мод ургуулж, хувь нэмрээ оруулах болно.

Ийм хэмжээний мод тарьж, ургуулахын тулд олон талын судалгаа шинжилгээ, санхүүжилтийн схемийн шийдэл, төслийн менежментийг бүрэн хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд мэргэжлийн байгууллагуудтай нягт хамтарч ажиллахаар төлөвлөж байна. Ирээдүй хойч үедээ цөлжилтгүй, эрүүл орчин, өндөр хөгжилтэй улс хүлээлгэж өгөхийн төлөө нэгдэж, хамтарч ажиллахыг уриалж байна.


“Азийн Сая Мод” ТББ:

Монгол улсад хүлэмжний хийн ялгаруулалт сүүлийн жилүүдэд тогтмол өсөж байгаа бөгөөд цөлжилт хуурайшилт нэмэгдэн уур амьсгалын өөрчлөлтөд орж байгаа орон билээ. Дэлхийн дулаарал бүх улс үндэстний асуудал бөгөөд НҮБ-ын тогвортой хөгжлийн 17 зорилтын 13-т уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөөлтэй тэмцэх гэсэн зорилт байдаг.

НҮБ-ын индэр дээр том гүрнүүдийн чухал асуудал болох Дэлхийн дулаарлын эсрэг тэрбум мод тарина гэсэн мэдэгдэл нь олон улсын байгууллагуудын хандах хандлагыг өөрчилсөн эко хөрөнгө оруулалт, санхүүжилт авах боломжийг бүрдүүлэхэд түлхэц болно гэж итгэж байна.


А.Үйлстөгөлдөр

(Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга):

Munkhjin Otgonbaatar -ын бичсэнд тайлбар өгье. Өдөрт 342.000 мод тарьж чадах уу гэсэн байна. НЭГ: Жилд 365 өдөр мод тарих боломжгүй. Өвлөөс бусад улиралд тарьж байгаа. ХОЁР: Хэрэв жилд хамгийн багадаа 50 хоног тарина гэж үзвэл өдөрт 342.000 биш 2.500.000 мод тарих шаардлага үүснэ гэж бодъё.

ГУРАВ: Бид гар аргаар биш ой, усны аж ахуйн технологи, машин механизмыг ашиглан хэрэгжүүлнэ. Энгийн жишээ: Жижиг DAMCON-ы машин 4 эгнээгээр гэж үзвэл өдөрт 20.000-ыг суулгах боломжтой. 2.500.000-ыг 20.000-т хуваавал бидэнд 125 машин л хэрэгтэй гэж гарч байна. Энэ бол зөвхөн жишээ. Бид олон улсын туршлага, өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан олон арга хослуулан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.


О.Мөнхжин (Их Бит ХХК):

Ерөнхийлөгч маань НҮБ – ийн индэр дээр Монгол улс 2030 он гэхэд 1 тербум мод тарина гээд хусаад хаялаа. 2030 он хүртэл 8 жил байна (2021 он дуусч байна) гэж авч үзвэл, 1 жилд 125 сая мод, өдөрт 342,465 мод тарих нь байна!!! Үржүүлж хувааж үзсэн байгаа… Гайхалтай.

Гоёлын мод бут сөөг:

1 тэрбум мод 10 жилийн хугацаанд тарина гэсэн зарлиг гаргажээ. 1тэрбум модыг 10 жилийн хугацаанд тасралтгүй тарилаа гэж бодоход 3000-н Аж ахуйн нэгж болон хувь хүмүүс 1 өдөрт 90 ширхэг мод бут тарихад 10 жилийн хугацаанд бүрэн таригдах боломтой. Тэгээд хамгийн гол нь арчилгаа усалгааг нь 3 жилийн хугацаанд тухайн мод бут тарьсан компани болон хувь хүмүүс хариуцаж явах нь чухал юм шүү.

НҮБ-ийн индэр дээрээс ч худлаа ярьдаг Ерөнхийлөгчтэй улс болчихов уу даа. Хэзээ, хаана, хэн, ямар газар, аль яам нь тэрбум мод тарих бэлтгэл хангачихсан юм бэ? Байгаль орчны яам чинь дутуу барьсан хөшөө л буулгалаа гэж нийтэд мэдээллэсэн. Өөрөөр юу ч дуугараагүй! Гэтэл цаад Ерөнхийлөгч чинь НҮБ-ийн индэр дээрээс “Тэрбум мод тарих ажил эхлээд байна” гээд хэлчихсэн байна шдээ. Ийм ажил санаачилсан бол мэдээлэл нь нийтэд ямар нэг байдлаар хүрсэн байх ёстой. Гэтэл тэр талаар иргэдэд ямар ч мэдээлэл алга. Ичээд байна. Ичээд байна. Яах вэ???


Бат-Эрдэнэ Батчулуун:

Математик хүнд хэрэггүй гээд байдаг хүмүүс харж ав…Ерөнхийлөгч маань Монгол Улс 2030 он гэхэд 1 тэрбум мод тарина гээд хэлчихлээ.2030 он хүртэл 8 жил байна, 1 жилд 125 сая мод, өдөрт 342 мянга, цагт 14 мянга, минутанд 237, нэг секунтэд 4 мод тарих нь байна!!!Математикдаа жаахан л сайн байсан бол… Уншиж байхад чинь 50 модЛайк дарахад чинь 4 модШейр хийх хооронд 10 мод гээд л бод.


Serdaram Damdin:(ШУТИС-н багш)

Үүнийг л хүлээгээд байсан юм. НҮБ-ын индрээс дэлхийн дахинд бодит ажил хийхээ амалсан илтгэл болжээ. 

Хэсэг бүлэг хүмүүс сайн дураараа 1 сая мод ургуулж чадсан юм чинь Монголчууд нийтээрээ МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН-ийг эхлүүлснээр ойн сангаа нэмэгдүүлж, олон үрсэлгээний талбайтай болж, мод, бутны үрийн фонд байгуулж, байгальд хайртай залуу үеийн сэтгэлгээг төлөвшүүлнэ.

Энэ бол ШИНЭ ЗУУНЫ ТОМ САНААЧИЛГА.

Одоо бүгдээрээ зөвхөн урагшаа, урагшаа.

Нэг тэрбум мод ургуулах нь зөвхөн модтой холбоотой хүмүүсийн хийх ажил биш, нийт Монголчууд болон Монгол туургатан, цаашлаад Эх дэлхийдээ хайртай хүн төрөлхтний хамтын хөдөлмөр байх болно. 

Энэ ажилд төсөв мөнгөнөөс илүү хүмүүс тархиндаа мод тарих сэтгэлгээтэй болох нь чухал!

Монголд импортын биш Монгол газар соёлсон мод ургах ёстой

Тэрбум модны цаана олон сайхан сайхан зүйл харагдаж байна.

Яагаад гэвэл МОД БОЛ БАЙГАЛЬ гэдэг УРАН ЗУРГИЙН ӨНГӨ БУДАГ нь юм шүү дээ. УРА УРА УРА. Маш их баяртай байна

Тэрбум модны сургаар мод импортлох тухай яриа байна гэх юм. 

Та нар үүнийг хардаа! Хавар мод хэлбэржүүлж тайрсан модны мөчрийг харандаа шиг тэгшилж янзлаад хөрсөнд суулгахад 3 сарын дараа ийм болчихно. 

Газар нутаг том байж гаднаас тарих модоо импортолж болохгүй. 

Харин мод ургуулах ноу хау, инноваци, технологи, ШБОС оруулж ирэх хэрэгтэй. 

Өнөөдөр хөлөөвийн энэ жилийн 48 дахь сайн дурын ажил. Үдээс хойш Ногоон азийнхантайгаа хамт модоо тариад ажлаа дуусгаад орой хотод очоод "Нэг тэрбум мод ургуулах Үндэсний хөлөлгөөн"-өө тэмдэглэнээ.

Бид хийдэг ажлаа сайн мэднэ. 

2030 он гэхэд 1 тэрбум мод тарьж ургуулахаас гадна мод тарьж ургуулах инноваци, технологи, сэтгэлгээ, хууль, дүрэм журам, бодлого бүрдүүлэх нь чухал. 

Мод тариад ургадаггүй буруугаа өөрсдөөсөө хайж олоод бүгдээрээ, нийтээрээ энэ ажилд нь шамдан оролцож жилдээ 30 сая модны үрсэлгээ гаргадаг энэ хүчин чадлаа хэд дахин ахиулцгаая! 

5-9 сард Сугараа эгчийн талбай дээр бид 240.000 үрсэлгээ ингээд хийчихдэг!









Холбоотой мэдээ