Ардчилсан хувьсгал ялснаас хойш 30-аад жилд

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-09-25 23:42:15

Ардчилсан хувьсгал ялснаас хойш 30-аад жилд  Нийслэлд ганц удаа АН засаглах боломж олдож Э.Бат-Үүл дарга болсон.

Түүний Ардчилалын үйл хэргийг энд бичихгүй ээ.

Бүтэн 26 жилд нь МАН нийслэл хотыг хэрхэн удирдаж чадсан бэ? Бидний ой санамж арилчаагүй бол хог шороо, нус цэр,тамхины ишэнд дарагдсан, автобус нь машинтай замаа булаацалдсан түгжирсэн хот байсан даа. 

2012-2016 онуудад ердөө 4 жилийн дотор Бат-Үүлийн баг

- Улаанбаатар хотын гудамж бүрт хогын сав байршуулж иргэддээ хогоо саванд хийхийг, 

- зам дундуур бэлчиж байсан иргэдээ гарцаар гаргахын тулд цагаан хашлагаар түр хашиж соёлжуулсан, 

-120мянгат, Бөмбөгөрийн явган гүүр, явган хүний гарц,дугуйн зам олноор баригдсан,

- нийтийн тээврээр чихцэлдэж биш карт уншуулж,богино рейсээр шуурхай соёлтой үйлчлүүлэх шинэ маршрутыг зориглон хэрэгжүүлсэн,

-гэр хорооллын газрыг зайсангийн дайтай үнэлүүлэх хүслээр дахин төлөвлөлтийн ажлыг хойд бүсд эхлүүлсэн.

-Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээг дүүрэг бүрт байгуулсан

-төмөр хуучин ТҮЦ-үүдийг Цэвэр, стандартын болгосон.

-Сургуулийн хүүхдийн автобусыг санаачилсан

- ногоон байгууламж,усалгааны системтэй Найрсаг хотыг бидэнд бий болгож өгсөн. 

- 2016 оныг хүртэл Хотын дарга гэж хэн байдаг,юу хийдэг нь тодорхойгүй алба байсныг иргэддээ таниулж өгсөн дөө. 

Улаанбаатар хот одоо ямар байна? 

2016 оноос хойш ямар бүтээн байгуулалтууд бидэнд зориулж хийв?

2016,2017 онуудад  Бат-Үүлийн үед төлөвлөж төсөв нь батлагдсан гүүр, зам засвар,ногоон байгууламж,ТҮК-ийн ажлууд л хийгдсэн.

Мэдээж ажил хийхэд алдаа оноо аль аль нь байна , шүүмжлэх зүйл ч гарна.

Тэрээр төрийн албан тушаалтныг чөлөөтэй шүүмжлэх,солих, үзэл бодлоо айх айдасгүй хэлэх эрх чөлөөний төлөө тэмцсэн.

Яг одоо Нэг намын хэт эрх мэдлийн эсрэг  сөрөг хүчний хүчтэй дуу хоолой дутагдаж байна.

Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг.


Холбоотой мэдээ