Монгол улс минь 8 жилд 1 тэрбум мод яагаад тарьж болохгүй гэж ???

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-09-26 03:03:35

Пакистан улс 2023 оныг дуустал 10 тэрбум модыг 350 мянган га газарт тарина гэж төлөвлөсөн бөгөөд  эхний жилд 3.25 тэрбум модыг үе шаттайгаар  тариад байна. 

Тэгэхэд монгол улс минь 8 жилд 1 тэрбум мод яагаад тарьж болохгүй гэж ???

Монголчууд тэрбум байтугай мод тарьж чадна, чадахаас ч өөр аргагүй. Хүүхдүүддээ цөл үлдээнэ гэж юу байхав.

Бүр илүүг ч тарих хэрэгтэй!


ШУТИС-ийн багш, түүхийн ухааны доктор, “My club”-ыг үүсгэн байгуулагч Д.Сэрдарам хэлэхдээ:


Жил бүр НҮБ-аас зохион байгуулдаг Цөлжилттэй тэмцэх, Дэлхийн дулаарлыг зогсоох уриан дор чуулган зохион байгуулагддаг. 

Энэ чуулган цөлжилт хамгийн идэвхтэй болж байгаа улс орон, эсвэл энэ асуудлын эсрэг хамгийн идэвхтэй ажиллаж байгаа, хөрөнгө оруулалт хийж буй улс орнуудад болох сонирхол байдаг. 

Дэлхийн олон орноос мод тарих, ус хамгаалах, хадгалах, цөлжилтийг зогсоох талаар хийж байгаа шинэ технологи, туршлага, механизмуудыг танилцуулдаг.

Энэ чуулганыг Монголд зохион байгуулах амбицтай байх хэрэгтэй, байгуулах ч ёстой.

Манай улс байгаль орчны хувьд маш эмзэг, түйрэн шар шорооны өлгий нутаг болчихоод байна. 

Энэ асуудлыг бид дотоодын нөөц боломжоороо зогсоож чадахгүй. Олон улсын байгууллагын дэмжлэг хэрэгтэй. 

Мөн хүмүүсийн болон нийгмийн сэтгэлгээнд ч өөрчлөлт шаардлагатай.

Манай клуб гэхэд л өөрсдийн хүчээр 15 жилийн хугацаанд 1 сая гаруй тарьсан. 

Ийм учир зохион байгууллалтайгаар  нэгдсэн зорилготой, төрийн бодлогоор хөдөлвөл 10 жилийн хугацаанд 1 тэрбум мод тарих бүрэн боломжтой.







Холбоотой мэдээ