Ж.Оджаргалаас УРАМ ЗОРИГ авах гайхалтай 25 эшлэл
НийгэмЖамбалжамцын Оджаргал тун ч өөдрөг, гайхалтай бизнесмэн Цогтцэцийд өрнүүлсэн бүтээн байгуулалтын ажлынх нь эрчийг төмөр зам тойрсон маргаанаас эхлэлтэй саад тотгор сулруулахад “Нүүрсний салбарт үүссэн гунигтай л зүйл” гэсэн юм.Би ер нь аливааг сайнаар бодох дуртай л даа гэж өөрийгөө тодорхойлсон тэрбээр Монголд хөрөнгө оруулалтын асар их боломж бий гэж хэлж байна.
1. Бизнесийн асар их боломж Монголд байна.
2. Монголдоо яаж гоё амьдрах вэ гэдэг асуудлыг шийдэх нь манай компани болон бусад бизнесменүүдийн л гол зорилго байдаг. Цанаар гулгаж, гольф тоглох гэсэндээ биш. Бүгдээрээ яаж гоё амьдрах вэ гэдэг нь чухал.
3. Хийж байгаа зүйлээ сэтгэлээсээ хийх хэрэгтэй. Тэр л байхгүй бол амжилт байхгүй.
4. Бизнесменүүдийг эхлээд ашиг боддог гэж хүмүүс боддог байж магадгүй. Аль аль нь компаниудад бий. Ашигтай ч юмны төлөө явна. Гэхдээ ашиг гэдэг нь улсад, хүмүүст хэрэгтэй байх нь тэргүүнд байх хэрэгтэй. Хоёрдугаарт, компанид ашигтай байвал амжилттай байдаг.
5. Монголд хийх, сайжруулах юм асар их боломж байна. Эрчимтэй ажиллах нь буруу биш.
6. Бүх зүйлийг шинээр нь хийх таашаалтай, гоё ажил.
7. “Be strong” гэж өөртөө хэлэх дуртай. Хүчтэй бай, битгий бууж өг гэсэн утгатай шүү дээ.
8. Бизнес хийж байгаа хүмүүс ер нь ийм болчихдог юм аа. Өмнө нь хийсэн зүйл нь хэрэглэгчдэд таалагдаад, бүтээн байгуулалт болчихоор түүнээсээ давсан зүйл хийхийг хүсдэг болчихдог.
9. Би өөрийгөө онцгой, зориулагдсан хүн гэж боддоггүй.
10. Олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарна гэдэг нь бизнес хийж буй хүний хувьд мөрөөдөл биелэж байна гэж бодож болно. Компани, корпораци төгс төгөлдөр болж ирэхээрээ олон улсын хөрөнгийн бирж дээр гарч чаддаг.
11. Бизнес нэг гэр бүлээс хамаарсан байх нь буруу. Аль болохоор мэргэжилтэй, чадвартай залуучууд дараа дараагийн үед нь авч явах нь чухал.
12. Амжилттай явахад аз гэж байдаг байх. Аз чухал хувь нэмэртэй гэж боддог.
13. Уурлаж, бухимдсан үед онигоо сонсох гоё байдаг.
14. Би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Гурван хүүхэдтэй, гэр бүлтэй. Эхнэр маань өөрийн бие даасан ажилтай. Ах дүү олон, сайхан хамт олонтой. Энэ утгаараа баян хүн гэж өөрийгөө боддог.
15. Америк сонголт ихтэй болохоор чадварлаг залуус нэг компаниас нөгөөх рүү шилждэг. Азийн менежментийн онцлог нь харин урт удаан хугацаанд ажилладаг. Гэр бүлийн найзууд шиг болчихдог. Энэ компанийн соёлоор явсан компаниуд амжилттай явах нь бий. Манай хүний нөөцийн бодлого ийм зарчмаар явж байгаа.
16. Манай татварын орчин их боломжийн шүү дээ.
17. Дефолтын талаар хүмүүс буруу ойлголттой байх шиг байна. Малчин хүн банкнаас зээл аваад сарын эхэнд төлбөрөө төлдөг гэж бодъё. Үүнийгээ төлж чадаагүй үед дефолт гэж нэрлэдэг.
18. Улстөрч ч бай, ер нь хүн өөрөө төгс төгөлдөр байна гэж байхгүй. Миний бодлоор бизнесменүүд улстөрчидтэй байнга уулзах хэрэгтэй. Улс төр, эдийн засгийн орчны талаар, хөрөнгө оруулалтын талаар мэдсэн сонссон зүйлсээ байнга ярьж, хэлж байх хэрэгтэй. Дэлхийн бизнесийн орчин асар хурдтай өөрчлөгдөж байна.
19. Манайд эдийн засгийг хурдтай хөгжүүлэх олон салбар байхгүй. Нэгдэх салбар нь уул уурхай. Хоёр дахь нь аялал жуулчлал, гурав дахь нь аж үйлдвэрийн салбар гэж боддог.
20. Би ер нь аливааг сайнаар л бодох дуртай хүн.
21. Хэл ам гарч л байвал юм хийж байгаагийн илрэл гэж боддог болсон.
22. Монголд хөрөнгө оруулалтын боломж асар их бий. Том хэмжээний төсөл хөрөнгө оруулалтыг татах л чухал байна.
23. Хийж байгаа зүйлийнхээ үр дүнг харах их том таашаал байдаг. Урам зориг авахаар дараагийн ажлаа сайн хийдэг.
24. Ашиг хийж компаниа хөл дээр нь босгох гэж оролддог үе бизнесменүүдэд бий. Дараагийн үед харин амьдарч буй улсаа яаж гоё болгох вэ гэж ажилладаг болчихдог юм билээ.
25. Хүнд итгэл хүлээлгэж ажиллах тэмүүлэлтэй байдаг.