Япон улс онц байдлын дэглэмээ цуцална

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-09-26 23:29:21

Шинээр бүртгэгдэх халдварын тоо эрс буурсан тул Японы нутаг дэвсгэрийн бараг тэн хагаст нь тогтоогоод байсан онц байдлын дэглэмээ цуцлахаар зэхэж байгаа талаар Эрүүл мэндийн сайд Норихиса Тамура хэллээ. Есдүгээр сарын 30 хүртэл нийтдээ 19 муж цар тахлын онц байдлын дэглэм дор байгаа юм. Нийтийн хоолны газрууд эрт хааж, архи согтууруулах ундааны үйлчилгээг хязгаарласны зэрэгцээ томоохон компаниуд ажилчдынхаа 70 хүртэлх хувийг алсын зайнаас ажиллуулж байна. 

Японы эрх баригчид есдүгээр сарын сүүлээс эхлэн вакцины бүрэн тун авсан гадны иргэдийг нэвтрүүлэх хорио цээрийн горимоо хөнгөвчлөх бодолтой байгаа талаар өмнө нь мэдээлж байсан. Хил давсны дараах хорио цээрийн хугацааг 14 хоногоос 10 хоног болгон бууруулахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ