Хулгайн анчдын Хонконг руу тээвэрлэх гэж байсан 3500 орчим акулын сэрвээг хурааж, сэжигтнүүдийг баривчилжээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-09-29 00:17:14

Өмнөд Америкийн Колумбын нисэх онгоцны буудал дээр Хонконг руу хууль бусаар экспортолох гэж байсан 3500 орчим акулын сэрвээг хураан авчээ. Орон нутгийн цагдаа нар акулуудыг арилжааны наймаа, боловсруулалт хийхийг хориглосон хуулийг зөрчин тээвэрлээн гэж үзээд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлжээ.

Колумбын нийслэл Богота хотын цагдаа нар Хонконг руу хууль бусаар экспортлохоор бэлдсэн 3493 ширхэг хайрцагийг энэ сарын 27-ны өдөр илрүүлсэн байна. Хайрцагт байсан акулуудын сэрвээг 117 кг хөвөгч загасны ууттай хамт хураан авчээ.


Энэ хүнс нь Хятадад дээд зэрэглэлийн хүнсэнд тооцогддог байна. Акулын сэрвээ болон хөвөгч онгоц зөөвөрлөгдөж буй мэдээллийг агаарын тээвэрлэгч компаниуд өгсөн байна. Колумбид акулын худалдаа, боловсруулалтыг хориглосон бөгөөд орон нутгийн албаны хүмүүс “Хулгайн анчид хууль бус үйл ажиллагаа явуулах магадлал маш өндөр байгаа. Энэ бол далайн экосистемийг нөхөж баршгүй хохирол учруулах зүйл” хэмээн мэдэгджээ.

Өмнөд Америкт Хятадын загас агнуурын хөлөг онгоцууд эсрэг хэдэн жилийн турш томоохон хэмжээний ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд акул зэрэг далайн нөөцийг хамгаалах асуудал нь тус улсын тулгамдсан асуудлын нэг болоод байна.

Эх сурвалж: NHK

Холбоотой мэдээ