Афганистаны эдийн засгийн хямрал
ДэлхийБанкууд хаагдсаны дараа Афганистанд эдийн засгийн хүнд хямрал нүүрлэв. Талибаны засгийн газар үүнийг даван туулах чадваргүй байна. Ялангуяа Афганистаны мөнгөн тэмдэгтийн уналт нь өндөр үнэ, эдийн засгийн бодит хямралд хүргэв.
Орон нутгийн оршин суугчид Талибаны засгийн газрыгхоригдлуудаа хооллож чадахгүй байгаа асар том шоронд хоригдож буйтай адилтган дүрсэлдэг бөгөөд энэ нь эцсийн дүндээ өлсгөлөнгөөс шалтгаалсан үхэлд хүргэх хувь тавилан гэж тайлбарласан байна.
Бид нэн ядуу нөхцөлд байсан, олон хүмүүс орлогын эхүүсвэргүй, зарим нэг хуримтлалтай цөөн иргэд мөнгөө авччадах эсэх нь тодорхойгүй учир нь банкууд мөнгөгүй болсон байдалтай, эдийн засгийн хямралтай нүүр тулсан байна. Эдийн засгийн нөхцөл байдал нь өнөөгийн засгийн газраасхамааралтай, тэд НҮБ болон олон улсын банкуудаар хүлээнзөвшөөрөгдөх шаардлагатай. Ингэснээр банкуудын хөрөнгө чөлөөлөгдөж иргэдэд мөнгө олгох боломжтой болно. Нөгөө талаас банкууд орлогын эх үүсвэртэй байх ёстой бөгөөдингэснээр тэд төлбөр тооцоог үргэлжлүүлж, сүйрэхээсзайлсхийх боломжтой үгүй бол эдийн засаг автоматаар унах болно.
Бид өмнө нь өдөртөө 2-3 мянган ам долларын гүйлгээ хийдэг байсан. Гэтэл Талибаны дараа мөнгөний хомсдолын улмаас 100 долларын гүйлгээ хийвэл их юм болоод байна. Дотоод вальютын ханш доллартай харьцуулахад маш хурдан унаж байна, хоол хүнсний үнэ маш өндөр болж байна, олон арван хүн ажилгүй болж байна. Ханш одоогоор 75 байснаас 88 болоод байгаа. Дэлхийн банк Афганд туслах ёстой, үгүй бол бидний байдал улам нь хэцүү болно.
Хулгай, дээрмийн хэрэг гараагүй ч бид шоронд амьдарч байгаа юм шиг, ямар ч эрх чөлөө байхгүй байна.Талибанчууд бидний аюулгүй байдлыг хангах болно гэж мэдэгдэж байгаа ч хоол хүнс олж чадахгүй байхад аюулгүй байдал яриад яахав? Афганистан өлсгөлөнд нэрвэгдэж байна. Би гэртээ хоолтой байхын тулд ажил хайсаар л байна.