Мөсөн өргөө нээгдэхэд бэлэн болжээ.
НийгэмМонгол Улсын нийслэл Улаанбаатар хотод маргааш буюу лхагва гаригт тус улс дахь анхны өвлийн спортын ордны нээлтийг хийлээ.
Тус ордныг бүтээн байгуулахад хувь хүмүүс, МҮОХ -ны гишүүд, спортыг дэмжигч компаниуд дэмжлэг үзүүлж оролцсон байна. Энэхүү нээлтийн дараа олон улсын стандартад нийцсэн дээвэртэй, 2600-3500 хүний багтаамжтай, төрөл бүрийн урлагийн тоглолт хийх хамгийн сүүлийн үеийн дуу, гэрэлтүүлгийн системээр тоноглогдсон спорт цогцолборыг үе үеийн монголчууд хүлээн авах байх болно. Монгол улс нь хүйтэн, урт өвөлтэй орон боловч өвлийн спортоор төдийлөн амжилт гаргаж чаддаггүй. Учир нь өвлийн спортын цөөн төрлийг байгалийн мөс, цасыг түшиглэн хөгжүүлсээр ирсэн.
Ярилцлага: (Пунцагийн Цагаан, “Мөсөн өрөө” төслийн санаачлагч, ТУЗ-ын дарга)
Монголчуудын үе үеийнхний мөрөөдлийг биелүүлэхийн тулд мөсөн өргөөг санаачилсан.
Энэ төслийг спортыг дэмждэг хувь хүмүүс, Монголын үндэсний олимпын хорооны гишүүд, компаниуд дэмжээд мөсөн өргөөг богино хугацаанд барьж дуусгалаа.
Анх 2019 оны 4 сарын 14 нд барилгын шаваа тавьж байсан.
Маш олон саад, хорио цээр гэх мэт бэрхшээлүүд байсан.
Гэсэн хэдий ч үндэсний 100, гадаадын 6 компани хамтарч дуусгаж чадсандаа баяртай байна.
Монгол бол маш хүйтэн, урт өвөлтэй орон.
Тэгэхээр Монголчуудын хувьд бол хоккей, уран гулгалт, шорттрек кёрлингээр амжилт гаргах боломжтой. Монголчууд энэ жил Токиогийн олимп, параолимпиас алт, мөнгө, хүрэл медальхүртсэн.
Гэвч өвлийн спортод төдийлөн амжилт гаргадаггүй.
Ирээдүйд зуны олимптой адилхан өвлийн олимпд амжилт гаргах таатай орчин бүрдүүлж чадсандаа бид баяртай байна.
Ярилцлага: (Болдийн Эрдэнэсүх, “Хангарьд” клубын багийн ахлагч)
Энэ ордон баригдсанаар бидний түвшин маш сайн ахина гэдэгт итгэлтэй байна. Бид зөвхөн өвлийн 3 сар бэлтгэл хийдэг байсан. Зарим үед ОХУ-д очиж бэлтгэл хангадаг. Азийн челленж капд оролцдог. Одооноос жилийн 4 улиралд эх орондоо бэлтгэл хийж, тэмцээнд оролцвол илүү амжилт үзүүлнэ гэж найдаж байна. Азийн челленж капд түрүүлсэн багт дэлхий аваргад оролцох эрх нь нээгддэг. Дэлхий аваргад оролцох улсаас тавиагдах шаардлага нь битүү ордонтой байх ёстой. Монгол улс битүү ордонгүйгээсээ болоод дэлхий аваргад оролцож чаддаггүй байсан. Үүнээс хойш тэр асуудал шийгдэгдэж илүү ранк ахина гэдэгт итгэлтэй байна.
Ярилцлага: (Н.Батмөнх “Мөсөн өргөө”ХХК-ийн гүйцэтгэх захирал)
2020 оны 11 сарын 11 ны өдөр хүртэл бидний ажил төлөвлөсөн төлөвлөснийхөө дагуу ажиллаж байсан. Энэ өдрөөс хойш ажил маань их удааширсан. Энэ бол саад бол хүн бүхэнд учирсан дэлхий даяар тархсан ковидын нөлөө байлаа. Гэхдээ бид үүнийг давсан туулсан. Дан ганц бид биш гадаад мэргэжилтнүүд маань ч үүнд хамаарна. Энэ нөр их ажлыг дуусгахад Монголчууд маань маш их сэтгэлийн дэм өгсөн. Хурдан хийж дуусгаарай. Бид нээгдэхийг нь тэсэн ядан хүлээж байна гэсэн хүлээлт биднийг ажлаа хурдан хугацаанд дуусгахад урам эрч хүч өгсөн. Зарим үед хоногийн 24 цагт ч батгахааргүй их ажлыг амжуулсан, Ингээд бид Мөсөн өргөөнийхөө нээлтийг хийхэдбэлэн болоод байна.