Шри Ланка Хямд өртөгтэй, байгаль орчинд ээлтэй авс

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-09-30 05:28:39

Шри Ланка улсад өдөр бүр 4000 гаруй Ковидын тохиолдол бүртгэгдэж, 200 гаруй хүн нас барж байгаа учир хөл хорионы дэглэмд байгаа. 

Гэтэл үүний улмаас иргэд эдийн засгийн байдал муудаж байна. 

Лавиния хотын зөвлөл үүнд бага зэрэг ч болов дэмжлэг өгөх үүднээс хямд өртөгтэй, байгаль орчинд ээлтэй дахин боловсруулсан хаягдал цаасаар хийсэн авсыг гаргаж эхлээд байна.

Приняанта Сахабанду: Лавиния хотын зөвлөл

Байгальд ээлтэй авсыг танилцуулах санаа нэлээд эртнээс гарч ирсэн. 

Үүнийг маш хямд үнээр авах боломжтой. 

Тиймээс хүмүүсийн мөнгийг хэмнэдэг. 

Үүнд мод ашиглахгүй тул хүрээлэн буй орчныг мөн хамгаалдаг

Сүүлийн үед ковидын нас баралтаар далимдуулан авсны үнэ өссөн тохиолдол ажиглагдсан. 

Исүрү Перара: чанар хяналтын шалгагч

Хүн бүрт тулгардаг асуудал бол "картон" нь авс хийхэд хангалттай хүчтэй эсэх.

Бид бат бөх байдлын хангахын тулд ийм технологийг ашигладаг.

Энэхүү тэгш өнцөгт хэсэг нь биеийн жинг бүхэлд нь жигд хуваарилдаг.

Эдгээр хайрцгийг дахин боловсруулсан материалаар хийсэн.

Эдгээр хайрцагнууд маш богино хугацаанд задралд ордог. 

Анхула: үйлчлүүлэгч

Одоо үед олон хүмүүс Ковидын улмаас нас барж байна. 

Лавиния хотын зөвлөлийн гишүүдийн хийсэн ажил бол сайн хэрэг. 

Энэ нь хүмүүст бага зэрэг тайвшрал авчирдаг.


Холбоотой мэдээ