Л.Оюун-Эрдэнэ өөрийг нь огцор гэсэн шаардлагын хариуд ингэж хэллээ

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-10-01 10:37:43

Засгийн газрыг огцруулах ёстой гэсэн сөрөг хүчин буюу Ардчилсан намын шаардлагын хариуд ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ийм тайлбар хийжээ.

“Төр засагтаа сөрөг хүчин шүүмжлэлтэй хандах ёстой. Монгол улс ардчилсан улс. Олонхи нь засгийн эрхээ барьж цөөнхдөө хүндэтгэлтэй хандах ийм л зарчимтай. Монгол улсын Үндсэн хуулийн дагуу иргэд жагсаж цуглах эрхтэй. Тайвнаар үг хэлэх, хэвлэх нийтлэх, сонгох, сонгогдох гээд олон эрхүүдийн нэг бол жагсаж цуглах эрх.

Миний хувьд ч гэсэн жагсаал цуглаанд өөрөө оролцож явсан хүн учраас өмнөх Засгийн газрын хуралдаан дээр ч гэсэн би хэлсэн байгаа. Иргэдийн жагсах цуглах эрхэнд бид нар туйлын хүндэтгэлтэй хандах ёстой. Жагсаал цуглаанаар тавьж байгаа асуудлыг бид ажил дээрээ шүүмжлэл хүлээж авахаасаа илүүтэйгээр зөвлөгөө гэж хүлээн авч ажилдаа тусгах ёстой.

Үүнийг Засгийн газар, холбогдох яам газрууд анхааралтай авч ажиллах ёстой. Нэг зүйлийг л анхаарах хэрэгтэй. Улс төр сонгууль явж байна шүү дээ. Хоёр ч газар нөхөн сонгууль явж байна. Сонгуультай холбоотойгоор мэдээж улс төржилт нэмэгддэг. Миний хувьд ганцхан зүйл дээр уриалж байгаа. Энэ бол ковидийг битгий улс төржүүлээч ээ.

Вакцинжуулалтыг битгий улс төржүүлээч ээ. Дөнгөж сэргэж байгаа эдийн засагтаа сөрөг нөлөө болох зүйлийг битгий улс төржүүлээч ээ гэж. Бусад нь бол нэг их тийм сонин зүйл биш. Тэр бол улс төрд байдаг л зүйл. Эмзэг зүйл дээр улс төржилтөөс болж вакцин тасалдах ч гэдэг юм уу асуудлууд өмнө нь үүсч байсан шүү дээ.

Үүн дээр бид нэгдмэл байр суурьтай байх ёстой. Яагаад гэвэл энэ давагдашгүй хүчин зүйл. Бусад зүйл дээр туйлын хүндэтгэлтэй хандах ёстой. Жагсаал хийж байгаа иргэдийн жагсах, цуглах эрхийг хүндэтгэж байгаа. Харин жагсаал цуглаан зохион байгуулж байгаа хүмүүсийн хувьд халдвар хамгааллын дэглэмээ бариад мөн тайван жагсаал байх дээр хариуцлагатай хандах нь зүйтэй” гэлээ.

Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нь 1980 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 41 настай. Ам бүл 5 /эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг/. Сэтгүүлч, Эрх зүйч мэргэжилтэй. Тэрбээр 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургуулийг, 2001 онд Бэрс дээд сургуулийг, 2008 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг, 2015 онд Харвардын Их сургуулийг тус тус төгссөн.

Ажилласан байдал:

2001-2002 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга

2002-2008 онд “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн багийн ахлагч, Бүс хариуцсан захирал

2009 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга

2009-2011 онд Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Намын байгуулалтын газрын дарга

2011-2014 онд Нийгмийн ардчилал, Залуучуудын холбооны Ерөнхийлөгч

2011-2012 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга

2012 онд Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч

2016 оноос Монгол Улсын Их хурлын гишүүн

2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байв.

Л.Оюун-Эрдэнийн хөрөнгө, орлогын мэдүүлэг

Өөрийн орлого: 233 сая 526 мянган төгрөг /жилийн/

Холбоотой мэдээ