ЕВРЕЙЧҮҮДИЙН дэлхийг атгадаг нууц

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-10-01 23:05:34

ЕВРЕЙЧҮҮДИЙН дэлхийг атгадаг нууц нь одоогоос гурван мянгаад жилийн өмнө мэндэлсэн тэдний үүсэл гарал өвөг эцэг Израиль хэмээх тэмцэгч эрийн гүргэр чанар, тэгээд тэмцээд гүрийгээд заавал ялалтанд хүргэдэг түүний арга ухаан суу заль гурван мянган жилийн турш үр удмаар нь  дамжин явсаар өнөөдрийг хүртэл өвлөгдөн ирсэн еврейчүүдийн удмын сан гентэй холбоотой.  

Өнөөгийн еврейчүүдийн үүсэл гарлын өвөг эцэг ихэрийн өрөөсөн Израиль нь эхийн хэвлийд байхдаа л эхэлж гарахын төлөө ахтайгаа тэмцэлдэж түрүүлж төрж чадаагүйдээ шаралхан төрөхдөө шарандаа ахынхаа хөлийн зуузай өсгийнөөс тас зуурсаар эхийн хэвлийгээс энэ дэлхийд мэндэлсэн түүхтэй. 

Айлын ууган хүүгийн эрхээ анх мэндлэхдээ алдсан тэрээр ухаан орсон цагаасаа эхлээд л ямар ч аргаар хамаагүй ууган хүүгийн эрх мэдэл буян заяагаа буцаан авах нь түүний өсөх идэр насны өдрийн бодол шөнийн зүүд байв. Ашгүй нэг өдөр ахыгаа анд явсан хойгуур ахынхаа үлдээсэн ангийн махаар аавынх нь нугасгүй дуртай амтат сайхан хоол хийгээд ахынхаа хувцас дээлийг өмсөн ахынхаа үсэрхэг арьсыг орлох ишигний нойтон арьсаар бугуй хүзүү шуугаа ороон ахынхаа дүрээр хараагүй болсон насан өндөр аав дээрээ харайлган орж ууган хүүд эцгийн зүгээс өгөгдөх ёстой эрх дарх ивээл буян заяаг шалсаар байж эцгийн ерөөлөөр  шавдуулан гаргуулж хулгайлж авангуутаа ахдаа алуулахаас айн ухаан жолоогүй орон гэрээсээ оргон дайждаг түүхтэй.

Тэгээд эзгүй хээр эмээлээ дэрлээд хоноглож явахдаа Эзэн Тэнгэртэй шөнөжингөө тэрсэлдэн барилдаж тэмцэлдэн ноцолдсоор бараг ялдгийн даваан дээр үүр цайсан ч тавихгүй тас зуурсаар түүнээс Та намайг заавал ивээж ерөө хэмээн явуулахгүй байсан тул түүний асар их тэмцэгч гүргэр чанарыг үнэлэн Бурхан түүнд Израиль буюу монголоор Тэмцэгч гэдэг нэр хайрлан Үр удам нь өсөж үржин өнөр өтгөн болж аугаа ард түмэн үндэстэнг бий болгож үр сад нь үргэлж үндэстэнүүдийн сүүл нь биш толгой нь, доор нь биш ямагт дээр нь байж, том жижиггүй хотод ч хөдөөд ч орохдоо ч гарахдаа ч ерөөгдөж байхыг амалжээ.  

Тэгээд буцаад гэртээ очих нүүргүй болсон тэрээр нагацын талаа бараадан хорин жил тэдний хоньчин болж зарц боол мэт зүтгэхдээ хоёр сайхан охиныг нь хорчин шивэгчинтэй нь дөрвөн эхнэрээ болгон авч богтлон суугаад арванхоёр хүү төрүүлсэн нь өнөөгийн еврейчүүдийн арванхоёр овог аймгийн үндэс суурь нь болсон билээ. 

Өвөг эцэг Израиль шигээ түүхийн бүхий л нугачаанд еврейчүүд Египетийн дарлалаас ч Вавилоны боолчлолоос ч Гитлерийн шатаах зуухнаас ч тэмцэж гүрийж босож ирсэн ард түмэн бөгөөд дэлхийн хүн амын 0,025 хувийг эзэлдэг ч дэлхийн баячууд Нобелийн шагналтануудын бараг 50 хувийг эзэлдэг еврейчүүдын дэлхийд дийлдэггүй нууц нь өвөг эцэг Израилаас нь уламжлагдан ирсэн амьдралын төлөөх тэмцэл, түүнд ялах арга ухаан суу заль нь тэдний удмын сан генд нь өдий хүртэл уламжлагдан ирсэнтэй холбоотой. 

Дэлхийн хоёрдугаар дайнаас өмнө палестинчуудын Лондонгийн бирж дээр лиценци хэлбэрээр барьцаанд тавьсан газруудыг худалдан авч нийлүүлсээр байгаад еврейчүүд өнөөгийн Израиль улсаа анх таван зуу мянгуулахнаа байжээж таван сая палестинчуудын газар нутаг дээр тавиад онд хүч түрэн үүсгэн байгуулсан түүхтэй. 

Улмаар арабуудтай хийсэн удаа дараагийн дайнд үнэмлэхүй ялалт байгуулан газар нутгаа улам тэлсээр байгаа Израиль нь Бид цөмийн зэвсэггүй гэхдээ шаардлагатай бол түүнийг хэрэглэхээс ч буцахгүй хэмээн жишим ч үгүй гөрдөг, анд нөхөд америкуудаа ч сийхгүй тагнаж чагнадаг, хэн хүний толгойд оромгүй шинэ зүйлийг үргэлж сийрэгхэн сэтгэж суудаг чанар бол яах аргагүй тэдний өвөг эцэг Яков Израилийн ген мөн.  

ДОКТОР ХУРАНДАА

ДОРЖПАЛАМЫН ЭРДЭНЭЦОГТ


Холбоотой мэдээ