Амьдралдаа багагүй зовлон бэрхшээлтэй учирч байсан ч би байнга инээмсэглэдэг…

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-10-03 06:42:05

Амьдралын бараан өдрүүдийг гэгээлэг болгох Далай ламын мэргэн сургаалуудаас танд танилцуулж байна.

Хэрвээ тусалж чадаж байгаа бол тултал тус хүргэ.

Хэрвээ чадахгүй бол – ядаж бүү хорлож байгаарай даа. 

Уур хилэн, хөөрөл биднийг өвчлөмтгий болгодог. 

Ухаан санаа тайван бөгөөд эерэг бодлоор завгүй байвал бие махбодь өвчний амархан өгөөш болохгүй. 

Боломжтой үедээ илүү уян зөөлөн байгаарай. 

Харин боломж гэдэг зүйл байнга л байдаг юм.

Би мэргэжлийн инээмтгий хүн. Би амьдралдаа багагүй хүндрэлтэй учирч байсан, харин миний төрөлх эх орон минь маш хүнд хэцүү байдалтай байгаа. Гэсэн хэдий ч би байнга инээмсэглэдэг, тэгээд ч миний инээмсэглэл халдвартай. Хүмүүс намайг инээмсэглэх хүчийг хаанаас аваад байна вэ гэж асуудаг юм, тэгэхээр нь би хариуд: “Би мэргэжлийн инээмтгий хүн” гэж хариулдаг.

Хүн төрөлхтний сайн сайхан байх эсэх нь зөвхөн мөргөл, уншлагаас л шалтгаална гэж бодох нь маш гэнэн хэрэг. Бодит үйлдэл хэрэгтэй. Таны хүсэж байгаа зүйл танд үнэхээр хэрэгтэй байдаггүй гэдгийг санаж яваарай.

Асуудлыг шийдэж болох бол түүнд санаа зовох хэрэггүй. Хэрвээ асуудал шийдэгдэх боломжгүй бол – санаа зовоод ямар ч ашиггүй. Бие биенээ хайрлах хайр бие биеийнхээ хэрэгцээг нэмэгдүүлж байгаа тэр л харилцаа хамгийн шилдэг нь. Өөрийнхөө зорилгыг өөрчлөхөд бэлэн бай, харин өөрийнхөө үнэ цэнийг хэзээ ч өөрчилж болохгүй.

Анир чимээгүй байдал заримдаа асуултын хамгийн шилдэг хариулт байдгийг санаж яваарай. Миний шашин маш энгийн: миний шашин – энэрэнгүй сэтгэл. Хүн төрсөн цагаасаа хойш л аз жаргалтай байхыг хүсэж зовлон зүдгүүрээс зугтаадаг. Тэгээд энэ хүсэл нь тэдний нийгмийн нөхцөл байдлаас үл хамаарна, боловсрол, шашин шүтлэгээс ч үл хамаарна.

Бид таашаал авч байхыг л хүсэж байдаг хүмүүс. Бид бүгдэд өрөвдөх сэтгэл байх ёстой, хэрвээ байхгүй болбол ямар ч улс төрч эсвэл илбэчин гарч ирээд манай гаригийг аварч чадахгүй. Бидний дайсан биднийг маш их тэвчээртэй байх, бат бөх бөгөөд өрөвч сэтгэлтэй байх сайхан боломжийг олгодог.

Надтай уулзаж байгаа хүн болгонд би хуучны андтайгаа уулзаж байгаа мэт хандахыг хичээдэг. Энэ нь миний дутуу аз жаргалыг дүүргэхэд тусалдаг юм. Хайр, өрөвч сэтгэл зайлшгүй байх ёстой зүйл, энэ бол тансаглалын зүйл биш. Үүнгүйгээр хүн төрөлхтөн амьд байж чадахгүй ээ. Бид бусад хүмүүст хэдий хэр хайр халамжтай хандана төдий чинээ өөрийнхөө аз жаргалыг мэдэрнэ.

Гурван дүрмийг баримталбал зохино: өөрийгөө хүндэл, бусдыг хүндэл, бас өөрийнхөө үйлдэлд хариуцлага хүлээж сур. Хэрвээ бид өөрсдөө намуун дөлгөөн байж чадахгүй бол орчин тойронтойгоо хэзээ ч зохицож чадахгүй. Бид хүн төрөлхтний нэг хэсэг, тийм учраас бид хүн төрөлхтнийг хайрлаж халамжлах ёстой. Хэрвээ хайрлаж халамжилж чадахгүй бол бид ядаж хор хохирол учруулахгүй байх ёстой.

Эрүүл энх, аз жаргал, амжилт хүсье.

Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг.

Холбоотой мэдээ