Жүжигчин М.Оргил. Миний хоёр ах хоншоортой, зоригтой, гол нь ёс зүйтэй, шудрага, жудагтай сайхан эрчүүд

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-10-03 00:44:43

Жүжигчин М.Оргил:

“Миний хоёр ах, цагтаа цалгиж явсан, одоо ч нам шаана л гэж байна, ккк , сайн эрс, Дамбын атмаанууд. 7 настай байхад манайх Дамбад зусдаг байлаа. Би эмээ, ээжтэйгээ, энэ доорхи хар хүрэмтэй Билгээ ахтайгаа, хойд хашаанд яг залгаа Цэрэнжав гуайнх буюу доорхи цэнхэр жийнсэн цамцтай Батбаяр ахынх байдаг байлаа.

Одоо ч тэр 2 хашаанд манай ах дүүсийхэн байж л байгаа. Энэ хоёр ах маань үеэл ах нар мөртлөө би энэ хоёрт ойр, цуг өссөн болохоор төрсөн ахаас ялгаагүй дотно гурав юм байгаан.Дамбадаржаа маань сэлүүхэн, цөөхөн айлтай, Сэлбэ гол маань бид хэдийгээ усандаа умбуулчихдаг сайхан цаг байжээ.


Зуны нэгэн сайхан өдөр Дамбын дэлгүүрийн үүдэнд энэ хоёр маань хүчээр илүү, тоогоор олон долоон буудлын гаруудтай нүсэр зодоон хийж билээ. Батбаяр ах зодолдож байгаад нүүрэндээ том чулуугаар цохиулж унаад ганцхан өнхөрөөд босоод ирлээ. Дух нь хаг явж нүүрээр нь дүүрэн цус..Би гэж юм үзээгүй бацаан уйлаад өглөө.


Тэгсэн ах ирээд миний дүү эр хүн уйлдаггүй юм шүү гэж байна..Билгээ ах нүгэлтэй зодоонч, хурдан гэж найгүй, нөгөө чулуугаар Батбаяр ахыг цохидог хульчгар гарыг араас нь элдээд явчлаа. Хульчгар гэдэг нь тэр нь хүн цохичхоод Билгээ ах дайрхад сүүлээ хавчаад хашаа даваад алга болж өгсөн хөөрхий. Төгсгөлд нь манай хоёр ялаад дууссан даа. Орой нь гэртээ ирээд цайгаа ууж байхдаа Билгээ ах бас хөөрхөн жижиг сургааль айлдаж байнаа.

Архи ууж болохгүй шүү, харж байна уу, ийм юм болдог байхгүй юу гээд л хэхэ. Нэмэр болоогүй дээ, уудаг ч байлаа, үздэг ч байлаа. Одоо уухаа больсон. Дүү нарт захихад тэр нь дээр шүү. Билгээ ах маань зөв л юм ярьж байжээ. Ойрд уулзаагүй байсан ах нартайгаа сайхан ярьж суулаа. Миний хоёр ах хоншоортой, зоригтой, гол нь ёс зүйтэй, шудрага, жудагтай сайхан эрчүүд, хайртай шүү.” хэмээн дурсамжаа хуваалцжээ.


Холбоотой мэдээ