Б.Жаргалсайхан: Борог амьдрал дундаас боксын одууд төрдөг болхоос..Хyлгайч улс төрчийн хүүхэд нэрт тамирчин болсон түүх үгүй

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-10-03 00:58:06

Боксчин гэлтгүй алдар цуутай тамирчид ядyyc буюу гэр хорооллоос төрсөн байдаг. Ганц Монгол гэлтгүй дэлхийн жишиг юм уу даа. Монгол Улсын гавъяат тамирчин Э.Цэндбаатарын хувьд гэр бүлийн орчин, гудамжны байдлаас хамаарч зодоонч, сахилгагүй болсон байж магадгүй.

Дээр үед буюу “Соц” нийгмийн үед ийм хүүхдийг албан байгууллагууд дааж авдаг байлаа. Тэр хүүхдүүдээс Хөдөлмөрийн баатар ч төрж байсан юм шүү. Амьдралд цөхөрсөн, юу ч хийхээс буцахгүй болсон залуусын сэтгэл рүү өнгийж ахмад ажилтнууд арга мэргэжил, үүх түүхээрээ үлгэрлэн дуурайлгаж сурган хүмүүжүүлж, ажилтай, амжилттай, алдартай болгодог байв.

Эндээс л “Миний амьдралын багш” гэсэн ойлголт бий болсон болов уу. Одоо Цэндбаатарыг Боксын холбоо нь дааж авах хэ.рэгтэй болов уу. 

Гэр хороолол олон цуу.т тамирчин хийгээд гэмт хэрэгтнүүд төрөхөд ойрхон нутаг дэвсгэр шүү. 

Гэр хорооллын иргэдээс спортын алдартан, нэрт тамирчин, хөдөлмөрийн баатар төрдөг болохоос xyлгай хийсэн улс төрчийн хүүхэд нэрт тамирчин болсон түүх үгүй…




Холбоотой мэдээ