Б.ЭНХБАЯР : Төр өөрөө ковидоос илүү АЮУЛТАЙ КОРОНА БОЛЧИХСОН
Улс ТөрКовидын хуулийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "шуудхан хэлэхэд иргэд төрдөө итгэхгүй байна. Төр иргэдийнхээ итгэлийг нэгэнт алдсан. Өнөөдөр төр өөрөө ковидоосоо илүү аюултай корона болчих вий дээ. Учир нь хүний үндсэн эрхийг засгийн газар хэрхэн хамгаалж, сахиулж ажиллав. ХЭҮК-ын тайланд маш олон зөрчил, дутагдал гарсан. Энэ дээр яагаад дүгнэлт хийхгүй байгаа юм бэ. Ковидын хуулийг сунгах асуудал дотор ЭМД-ын сангийн мөнгийг Засгийн газар дураараа журам гаргаж зарцуулах гэж байна. Энэ хэрхэвч болохгүй. Нэг их наяд төгрөгийг нийгмийн даатгалын сангаас зарцуулсан байгаа. Одоо энийг мөнгөжүүлэх боломж Засгийн газарт байхгүй. Одоо ЭМД-ын сангийн мөнгийг туух гэж байна. Иргэдийн өөрийнхөө ирээдүйд хадгалж байгаа мөнгийг Засгийн газар дураараа дургиж үрж болохгүй" гэлээ.