"Тавантолгой түлш" компанийн ажилчид гүйцэтгэх захирал М.Ганбаатараа огцруулахыг шаардаж эхэллээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-10-04 02:13:15

Хөхөө өвөл хаяанд ирж, хүйтний улирал эхэлсэн байхад айл өрхийг шахмал түлшээр хангах үүрэгтэй Тавантолгой түлш компанийн 900 гаруй ажилчид өнгөрсөн долоо хоногт ажил хаялт зарласан. Тэдний ажил хаях болсон шалтгаан нь цалингийн нэмэгдэл байхгүй, улирлын урамшуулал өгөхгүй байгаа. Компани төсөв мөнгөгүй гэсэн шалтгаанаар ажилчдадаа хөсөр хаясан гэх мэдээллийг ажилчид нь өгсөн юм.

Тэгвэл ажил хаялт зарласан ажилчид өнөөдөр тус компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатарыг огцруулах шаардлагыг Эрчим хүчний яаманд хүргэхээр болжээ. Тодруулбал, "Таван толгой түлш" компанид үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор тус компанийн ажилчид болон МЭХГУУА-ны ҮЭ-ийн холбооноос өнөөдөр 11.00 цагаас хэвлэлийн бага хурал зарлажээ. Уг хурлаар "Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатарыг огцруулах шаардлагыг Эрчим хүчний яаманд хүргүүлэх ажээ. 

Уг нь Нийслэлийн 600 гаруй цэгийг шахмал түлшээр хангах ёстой байтал өчигдрийн байдлаар шахмал түлш олдохгүй, олдсонд нь иргэд оочерлоод ч авч чадахгүй байгаа байдлыг харуулсан иргэдийн мэдээлэл яваад байсан. 

Хүйтний улирал ирсэн байхад айл өрх гал алдаж, осгож мэдэхээр байхад компанийн ажил нь доголдож, ажилчид цалин мөнгөгүй улмаас ажил хаяахад хүрсэн байгаа юм. 

Холбоотой мэдээ