ТЕНДЕРИЙН УРИЛГА: Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилтийг хангах үүднээс компанид зөвлөх үйлчилгээ авах
НийгэмХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН
ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ҮҮДНЭЭС КОМПАНИД ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ
ТЕНДЕРИЙН УРИЛГА |
Огноо: 2021 оны 10-р сарын 21-ний өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найрууллагын хэрэгжилтийг хангах үүднээс компанид зөвлөх үйлчилгээ авах
Тендер шалгаруулалтын дугаар: SK 07/2021
“Скайтел” ХХК нь эрх бүхий оролцогчдоос “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найрууллагын хэрэгжилтийг хангах үүднээс компанид зөвлөх үйлчилгээ авах” сонгон шалгаруулалтанд санал ирүүлэхийг хүсч байна. Захиалагч нь сонгогдсон компанитай Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найрууллагын хэрэгжилтийг хангах үүднээс зөвлөх үйлчилгээ авах гэрээ байгуулж, хамтарч ажиллана.
Тендерт оролцогч нь дараах ерөнхий шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Тендерт оролцогч нь өмгөөллийн чиглэлээр байгуулагдсан хуулийн этгээд /ХХК, ХХН/ эсхүл хамтран ажиллах гэрээгээр тендерт оролцох хүсэлтээ илэрхийлсэн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй этгээдүүдийн нэгдлийн гишүүд байж болно.
- Тендерт оролцогчийн хуульч гишүүн нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авснаас хойш 3-с доошгүй жил ажилласан туршлагатай байх
Тендерийг 2021 оны 11-р сарын 05-ны өдрийн 17:00 цагаас өмнө Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 9, Скайтел Плазагийн ресепшинд ирүүлнэ үү.
Сонирхсон этгээд нь тендерт оролцох албан хүсэлтээ байгууллагын захирлын гарын үсэг болон тамгаар баталгаажсан албан тоотын хамт Bulgan.b@skytel.mn хаяг руу мэйлээр илгээж тендерийн баримт бичиг баримтыг PDF форматаар авна уу.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 9, Скайтел Плаза
Үйл Ажиллагааны Газар, Худалдан Авалтын Ажиллагааны Хэлтэс
Утас: 9111-4346