“ЭРДЭНЭС ОЮУТОЛГОЙ” ХХК ШАНГРИ-ЛА ЗОЧИД БУУДАЛ РУУ ШИЛЖҮҮЛСЭН 20 ТЭРБУМЫН ТӨЛБӨРӨӨ 20 САЯ БОЛГОЖ ЗАСАЖ ӨӨРЧЛӨӨД БУЛХАЙГАА НУУХ ГЭЖ ОРОЛДЖЭЭ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-10-05 09:00:43

Д.Хаянхярваа даргатай “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс Оюутолгой” ХХК Shangri-la Ulaanbaatar hotel llc зочид буудлаас авсан үйлчилгээний төлбөртөө 20,673,448,003 буюу 20 тэрбум 673 сая орчим төгрөгийг шилжүүлсэн тухай мэдээлэл өчигдөр цахим орчинд дэлгэгдсэн.

Уг мэдээллийг Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн зүгээс 2021 оны 09-р сарын 03-ний өдөр өөрийн Шилэн дансандаа шивж оруулсан байна.


Харин үүнээс үүдэж Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн удирдлагууд хэдэн арван тэрбумыг өндөр зэрэглэлийн зочид буудлаас үйлчилгээ авахад зориулсан болох нь тодорхой боллоо гэх шүүмжлэл нийгмийн сүлжээнд эрчимтэй өрнөв.

Гэтэл тус компанийн гүйцэтгэх захирлаар хэдхэн хоногийн өмнө томилогдсон Н.Цэрэнбат олны хэл амнаас айсан уу, яасан ямартай  ч Shangri-la Ulaanbaatar hotel llc-т төлсөн 20 тэрбумын буудлын төлбөрөө 20 сая болгож Шилэн дансандаа засаж оруулжээ.


Уг өөрчлөлтийг 2021 оны 10-р сарын 04-ний өдөр хийж, энэ тухай залруулгыг цахим сайтуудаар гаргаж эхэлсэн нь  анхаарал татаж байгаа юм.

Нөгөөтээгүүр Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн зүгээс ийнхүү зочид буудлын төлбөрт төлсөн 20 тэрбумын гүйлгээгээ 20 сая болгож зассан нь илтэд булхайгаа нуух гэж оролдсон үйлдэл гэлтэй харагдаж байна.

Өмнө нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын удирдлагуудын эмчилгээний төлбөр, хүүхдийн сургалтын төлбөртэй холбоотой мэдээлэл ил болоход тэдний зүгээс шилэн дансны мэдээллээ засаж өөрчлөх замаар асуудлаас зайлсхийх оролдлого хийж байсан юм.


Холбоотой мэдээ