Н.Тавинбэх: Англичууд шатахуундаа очерлож байна, та нар “сүртэй” юм түлшиндээ очерлоод аваач

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-10-05 11:58:49

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өчигдөр мэдээлэл хийх үеэрээ  шахмал түлшний хомсдолыг иргэд үүсгээд байна хэмээн нийслэлийн гэр хорооллын иргэдийг буруутгачихлаа. 

Өөрөөр хэлбэл Эрчим хүчний сайдын хамаарал бүхий салбарын өвлийн бэлтгэл хангалтгүй байгаад иргэд буруутай юм байх.

Хэвлэлийн хурлын үеэр тэрээр англичууд шатахуундаа  очерлож байна, та нар “сүртэй” юм түлшиндээ очерлож аваач гэлээ.

Нийслэлийн иргэд шахмал түлшний хомсдолд ороод буй нь шахмал түлшний баруун бүсийн үйлдвэр зүүн бүсрүү нүүж тодорхой хэмжээнд үйлдвэрлэл явуулаагүйн улмаас хомдол үүссэн хэмээн Нийслэлийн Засаг дарга мэдээллэсэн. 

Мөн энэ асуудлаар энэ долоо хоногийн ЗГ-ын хуралд танилцуулж шуурхай арга хэмжээ авна гэдгээ ч хэлсэн. 

Гэвч салбарын сайд өөрийн салбарын ажлаа сайдгүй явуулж байгаа иргэд хомсдол үүсгэж байна хэмээн хээв нэг хэлж сууна.

Сүүлийн үед ЗГ-ыг ганхуулж буй олон асуудал ар араасаа хөвөрч байна. 

Өнгөрсөн сард МУ шатахууны хомсдол орж иргэдийн бухимдлыг төрүүлээд байсан бол энэ сар гэр хорооллын айл өрх энэ өвлийг түлээ нүүрсээр тасрахгүй өнгөрүүлж чадах уу гэдэг асуудал үүсчихэв.  

Тэгэхээр ЗГ-ыг унагахаар тэмцэлдэж буй хүмүүст энэ мэт бэлэн фактууд гарч ирээд байвал ЗГ энэ оныг дуустал ажиллаж чадах уу гэдэг нь бас л эргэлзээтэй.


Холбоотой мэдээ