Эхлэл брэнд 175.9 сая төгрөгийн татвараас зайлсхийжээ
НийгэмЭхлэл брэнд “Hulan21plus” гар утсаа БНХАУ-аас импортолж, хэрэглэгчдээ хуурч, гаалийн татвараас зайлсхийсэн байж болзошгүй мэдээллийг бид та бүхэнд хүргэсэн.
Тэгвэл 2021 оны 10-р сарын 5-нд энэ талаар Гаалийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.
Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газраас 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Чингис хаан ОУНБ-д цахим хяналт хийжээ.
Энэ үеэр Эхлэл брэнд БНХАУ-аас импортолсон гар утсаа гаальд гар утасны сэлбэг, дагалдах хэрэгсэл гэж тус тусад нь салган мэдүүлж, нийт 175.9 сая төгрөг буюу их хэмжээний татвараас зайлсхийсэн нь тогтоогджээ.
Уг үйлдэлд зөрчлийн хэрэг нээж, шалгаж байна.